Г.Ариунбуян: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг

Онцгой Байдлын Ерөнхий Газраас “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Төслийн хаалтын ажиллагааны үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.АРИУНБУЯНГААС зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ төслийн хүрээнд ямар ажил хийж амжуулав?

-Төслийн үр дүнд гамшгаас хамгаалах ажилд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, интернэтэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, Гамшгийн мэдээллийн нэгдсэн сантай болсон нь хамгийн гол үр дүн байлаа.

-Төслийн хүрээнд олон нийтэд чиглэсэн ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ?

 

-Юуны өмнө хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах боловсрол слгох эорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийг боловсруулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулсныг  энэ хичээлийн жилээс эхлэн мөрдөж байна. Япон улсад дөрвөн удаа, дотоодын бүх шатны байгууллага, ажилтан, албан хаагчдад нийт 35 удаагийн сургалт зохион байгуулж, 1000 гаруй хүнийг хамрууллаа.

 

-Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмжийн шинэчлэлт хэр хийгдэж байгаа бол?

 

-Зөвхөн энэ төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих таван багц багаж, чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Энэ нь нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, сүүлийн үеийн багаж, төхөөрөмж юм.

 

Хамгийн чухал нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг нийслэлийн иргэд маань өөрийгөө болон бусдыг гамшгийн үед хэрхэн хамгаалах талаар багагүй мэдлэг, ойлголттой болсон. Ер нь Улаанбаатар хотод 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдөлбөл нийт барилга байгууламжийн 22-50 хувь орчимд эвдрэл гамтэл, нуралт үүсэх тооцоо судалгаа байдаг.

 

 

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)