Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д хандан ирүүлсэн шаардлагын хариуг өгөв
- 2019-11-16
- Үнэн
- 2
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагын хариуг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулан өглөө.
Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу өгөх тухай 1/12292 тоот албан бичигтээ,
“Танай штабаас Улсын Их Хуралд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагатай танилцлаа.
Улсын Их Хурал тарах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр тодорхой зохицуулсан.
Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргадаг.
Танай шаардлагын дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох юм” гэжээ.
Сэтгэгдэл (2)
Зочин (66.181.178.148)
Эд нар ч мөрөөрөө хүмүүс ,улс орноо 30 жил цөлмөсөн хулгайч нарыг л зайлуулах гэж байгаа юм.Оютолгойг ийм байдалд хүргэсэн нөхдүүдийг л зайлуулах гээд байгаа юм ш дээ
зочин (150.129.141.235)
Оюутолгойгоо 51%49 болгохын төлөө жагсаач малнуудаа ямарч амжилт олохгүй юмны төлөө явдаг үхэр нэрэндээ таарсан малнууд юмаа наад уриалаад тэмцэж байгаа дүр үзүүлээд байгаа нөхдүүд чинь УИХ-д гарахын тулд өөрсдийнхөө төлөө явж байгаа хүмүүс иймхэн юм ойлгож чадахгүй хөөрдөг ёстой үхэр нэрэндээ таарсан малнууд,