Түүхий нүүрсний тээвэрлэлтийн зөрчлийг илрүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолоор байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах, хамгаалах, нөхөн сэргээх болон хууль тогтоомж зөрчихтэй тэмцэх зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хууль бус үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1118 дугаар захирамжаар хураагдсан түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станц ХХК-д, тээврийн хэрэгслийг журамлаж харьяалах дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд төвлөрүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хяналт шалгалтаар Налайх дүүрэг дэх бичил уурхайгаас хууль бусаар ачилт хийсэн 3 удаагийн үйлдлээр 41.5 тонн түүхий нүүрсний тээвэрлэлтийг таслан зогсоож, түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад буулгуулан, тээврийн хэрэгслүүдийг түр саатуулах хашаанд журамлаж, холбогдогч нарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫ ХАНГАХ АЛБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)