Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өслөө
- 2019-11-21
- Эдийн засаг
- 0
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 10 дугаар сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.3 (0.04хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.1 (11.4хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны 10 дугаар сарын эцэст 873.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 15.9 (1.8хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 13.9 (1.6хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 44.4 (0.2хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 (10.6хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Сэтгэгдэл (0)