Эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна
- 2019-11-24
- Байгаль орчин
- 0
Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар автомашин нь эвдэрсний улмаас нэг нь тусламж дуудахаар явсан бол машиндаа үлдсэн нэг иргэн нь сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлжсэн билээ. Хэргийг сануулбал, тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16 өдрийн 11.00 цагт “Галлопер” загварын суудлын авто машинаар хоёр иргэн зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогссон байдаг.
Тус авто машины жолооч иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 42 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 21-ний өдрийн 07.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн юм.
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар гурван бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг Ацын даваа гэдэг газраас Номтын-Ам гэдэг газар хүртэл таван км, хоёрдугаар бүлэг Тээлийн гол гэдэг газраас Бригадын төв хүртэл долоон км, гуравдугаар бүлэг Бетон гүүр гэдэг газраас 600-гийн талбай гэдэг газар хүртэл найман км, нийт 20 км-т явганаар болон авто машинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Төв аймгийн Онцгой байдлын газраас тухайн өдөр цасан шуургатай байсан бөгөөд сураггүй алга болсон иргэн олдоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.
Сэтгэгдэл (0)