Түүхий нүүрс түлж байсан зөрчилд арга хэмжээ тооцлоо
- 2019-11-26
- Байгаль орчин
- 0
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо тээвэрчдийн гудамж “22 дугаар бааз” ХК-ний эзэмшилд байх агуулахыг түрээсийн гэрээгээр түрээсэлж буй БНХАУ-ын иргэн Ж.Ж нь тухайн обьектод түүхий нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулав.
Түлж байсан түүхий нүүрсний үлдэгдэл 80кг түүхий нүүрсийг хураан Улсын байцаагчийн акт үйлдэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаарын сарын 24-ний өдрийн А/1118 дугаартай захирамжийн дагуу Амгалан дулааны станцид хүлээлгэн өгөв.
Сэтгэгдэл (0)