С.Чинзориг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх онд нэмнэ

Засгийн газраас  ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настны талаар авч хэрэгжүүлэх олон асуудлыг тусгасан. Үүний хүрээнд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэдэнд хүргэж байгаа төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болоход багагүй ахиц гарсан. Мөн “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар батлуулж, ирэх оноос хэрэгжүүлнэ. Эдгээр хууль, эрх зүйн орчны хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах гол зүйл бол Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх явдал. Тиймээс жил бүр ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын болон Нийгмийн хапамжийн сангаас олгож буйг тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж ирсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн  жил Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ амьжиргааны  түвшнээс доогуур байгаа нь ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулахад үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байна гэж үзээд үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэн нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна. УИХ-аас Монгол Улсын 2020 оны төсвийг баталсан. Төсөвт ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх онд амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгалаа.

Ахмадуудын зүгээс тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах асуудлыг хөнддөг. Хэдийгээр ахмадууд тэтгэврээ барьцаалж байгаа ч энэ нь Засгийн газар, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа зээл биш. Гэхдээ ахмадуудын олонх нь тэтгэврийн зээлтэй, энэ нь амьдралд нь хүнд тусч байгаа учир тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах олон талын арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлж байна.

 

 

Хоёр ба түүнээс дээш жилийн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байсныг энэ оны аравдугаар сарын 1-нээс 15.5 хувь болгон бууруулсан. Нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 10 болгон буурууллаа. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг сар бүр бодит орлоготой байлгахын тулд тэтгэврийн 30 хувийг заавал ахмадуудын гар дээр очиж байх зохицуулалтыг хийж зээлийн нөхцөлийг өөрчиллөө. Энэ мэт ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах олон талын арга хэмжээг авч байна. Түүнчлэн Засгийн газар үйл ажиллагааны  хөтөлбөртөө өндөр настнуудад төрийн хишиг хүртээхээр тусгасан. Үүний хүрээнд 65-аас дээш настай ахмадууддаа жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Ардын хувьсгалын ойн баярыг тохилдуулан “Насны хишиг” олгож байна.

 

-Засгийн газар ахмадын холбоодтой хэр нягт хамтран ажилладаг вэ?

 

-Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийг  жил бүр хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсч, хамтран ажилладаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахмадуудтай холбоотой хэд хэдэн чиглэлд анхаарал хандуулан ажиллахаа өнгөрсөн хавар болсон уулзалтаар илэрхийлсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байгаагийн нэг нь Монголын ахмадын холбоо. Гэрээний хүрээнд тус холбоонд олгож байгаа санхүүжилтийг цаашид нэмэгдүүлэх чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн яаманд үүрэг болгосон. Мөн аймаг бүрт “Ахмадын ордон" байгуулах, сумдыг Ахмад настны хөгжлийн төвтэй болгох ажлын санхүүжлтийг шийдээд явж байна.

 

-Ахмад настны тухай хуульд ахмадуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Үүний үр дүн, явц хэр байгаа вэ?

 

-Ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхпэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийг УИХ-аар батлуулж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуульд цөөнгүй шинэчлэл хийсэн. Тухайлбал, ахмад настнууд шүдний протези буюу хиймэл шүдийг таван жилд нэг удаа шинээр хийлгэдэг байсан. Гэтэл протезийн чанар муугаас дээрх хугацаанаас өмнө эвдэрч гэмтдэг. Тиймээс хуульд таван жилд нэг удаа шүдний протезийг солиулахаар тусгасан байсныг гурван жилд нэг удаа болгон хугацааг богиносгож өөрчилсөн. Энэ мэт ахмад настнуудад олгож байгаа төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон заалт тусгалаа олоод хэрэгжүүлээд явж байна.

 

-Олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн тухай асуудал нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх ажлын хэсгийг байгуулан ажилласан. Үүний дүнд ямар өөрчлөлтийг хийсэн бэ?

 

-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Монгол Улсын төсөв, санхүүгийн байдал амаргүй, хүнд байгааг тухайн үеийн Засгийн газар дүгнэж, энэ хүндрэлээс гарахын тулд ОУВС-тай хамтран Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай бопсон. Ингээд ОУВС-тай Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 оны тавдугаар сар хүртап хэрэгжүүлж, олон улсын донор байгууллагуудын туслалцааг авахаар хэлэлцээр байгуулсан юм. Бид амаргүй он жилийг үдэж байна. Гэхдээ олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгийг авч ажилласны дүнд, нөгөө талаас улсын хэмжээнд сахилга, хариуцлага тэр дундаа төсвийн сахилгыг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээний дүнд Монгол Улсын эдийн засагт ахиц, нааштай үзүүлэлт гарч байгаа гэдгийг хэлье.

ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж хэдхэдэн өөрчлөлтийг тусгасан байсан. Тухайлбал, тэтгэврийн Нийгмийн  даатгалын сангийн алдагдлыг бууруулах хүрээнд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэх, мөн хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэврийн насыг ч зургаан сараар нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан байсан. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдсаны дараа ОУВС-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу нийгмийн хамгааллын зарим чиглэлээр дээрх өөрчлөлтийг оруулсаН нь иргэдийн амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байна гэдгийг Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч Эздийн холбоотой хамтран судалж, дүгнэлт гаргасан. Гурван талын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Засгийн газарт танилцуулан, хууль, тогтоомжид хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, монголчуудын дундаж наслалт сүүлийн 20 жилийн байдлаас харахад жилд дунджаар 3.5 сараар л нэмэгдэж байна. Гэтэл тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэх нь амьдралд нийцээгүй, иргэдийн амьдралын чанарт сөрөг нөлөөтэй заалт гэж үзсэн. Тиймээс тэтгэврийн насыг жилд зургаан сараар бус гурван сараар нэмэгдүүлэхээр хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хуулийн хэрэгжилтийг  2022 онд мөрдөхөөр хойшлуулсан. Харин хүйд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Мөн иргэдийн тэтгэвэрт гарах насыг жилд гурван сараар нэмэгдүүлж байгаа учраас иргэдэд сонголт бий болгосон. Тодруулбал, хэрэв иргэн өөрөө хүсвэл эмэгтэй 55 настай, эрэгтэй 60-тайдаа тэтгэвэрт гарах эрхийг нь нээж өгсөн. ОУВС-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхүйц гэж үзсэн зүйл заартад өөрчлөлт оруулж засч, сайжруулах арга хэмжээг авлаа.

 

-Зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ баталсан. Тус хуулийн хүрээнд хэчнээн иргэний тэтгэврийг нэмэх вэ. Төсөвт хэчнээн төгрөг тусгасан бэ?

 

-Ирэх оны нэгдүгээр сараас Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг хэрэгжүүлнэ. 1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийдлээр тэтгэвэрт гарах нас нь болоогүй байхад нь олон хүүхэдтэй эхчүүд болон 30-аас дээш жил ажилласан боловч тэтгэврийн нас нь болоогүй эрчүүд гээд нийт 44 мянган иргэнийг эрт тэтгэвэрт гаргасан байдаг. Ингээд 1996 онд эдгээр иргэдийг Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу тэтгэвэр авах нас нь болоогүй гэж үзээд тэтгэвэр олгохыг нь зогсоож, нөхөн олговор олгож ирсэн. Эдгээр иргэн тэтгэврийн нас нь үүссэн үеэсээ Нийгмийн даатгалын сангаас  тэтгэврээ авч байгаа боловч, ажилласан жил цөөн учир үүний дүнд авч байгаа тэтгэвэр бага байгаа юм. Тиймээс эдгээр иргэний тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийг УИХ-д өргөн барьж, дэмжсэн. 1991 онд 44 мянган иргэн эрт тэтгэвэрт гарч байсан бол өнөөдрийн байдлаар 21 мянган иргэн байна. Тиймээс энэ 21 мянган иргэний тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 12 тэрбум төгрөгийг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгаад байна.

 

-Ирэх онд ахмадуудыг дэмжих чиглэлээр салбар яамнаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

 

-Ирэх оноос ахмадуудтай холбоотой хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй. Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг бодитоор дэмжих чиглэлээр шинэ хууль хэрэгжүүлнэ. Тодруулбал, төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. Мөн малчнаар ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй яваа бол нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгох хуулийг ирэх жилээс хэрэгжүүлнэ.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (119.40.103.37)

    2019-12-03

    30 40 жил татвар төлж төлчихөөд татвар төлөхгүй буюу хэдхэн жил төлсөн болоод өршөөлөөр 10 жил нэмэгдүүлж тэтгэвэр тогтоолгосон этгээдүүдтэй адил буюу тэдгээрээс багаар нэмэгдүүлэх нь буруу шүүдээ ажил хийхгүй залхуу явсан хүний тэтгэвэр бага л байж таарна биздээ Тэгээд зөрүү арилгана бага тэтгэвэртэй хүнд илүү нэмнэ гэдэг зөвүү

  • (66.181.167.138)

    2019-12-02

    35 жил ажиллаад 10. 20 жилийн өмнө тэтгэвэртээ гарч хамаг залуу нас хүч чадлаа зориулсан хүн өнөөдөр 20 жил ажиллаад тэтгэвэрт гарч байгаа хүүхдүүдээс 2 хувь доогуур тэтгэвэр авч байгааг анхаарч ажилласан жил цалингаа харьцуулж үзэж судалаачээ Юу судалдаг ба

  • ender nastan (192.82.70.118)

    2019-12-01

    Nemekh geseer baital songuuli bolood ta eerchlegdeed bas l stag ...

  • Зочин (122.201.22.146)

    2019-11-30

    Буян Жагаа та 2 л малчид руугаа дайрах юм даа .Уг нь төрийн нэг их дэмжлэг авахгүйгээр малаа маллаад та нарыг махаар хангаад эх орны үйлдвэрээ түүхий эдээрээ хангаад , цаг агаарын хүнд нөхцалд ажиллад нас богинотой болчихдог л хүмүүс шүү дээ.Тэгж их атаархалыг чинь төрүүлээд их дэмжлэг аваад баяжаад байгаа юм бол та өөрөө малчин хийгээд яв л даа.Биеэ оторлоод утаа нэмээд л хотод шигдээд залхуураад хэьтэж байгаа шүү дээ та нар ,жагаа ч яахав хөдөөнөөс очиж дэвшихгүйгээ мэдээд хотынхонд тал засч яваа нь тэр

  • (202.21.117.130)

    2019-11-29

    МАЛЧДААС ТАТВАРАА АВААЧ АРАЙ ХЭТЭРНЭ

  • Зочин (202.21.127.165)

    2019-11-29

    тэтгэвэр тогтоолгох жилийг 5 байсаныг 7 болгож, тэтгэвэрийн хэмжээг эрс бууруулчихаад одоо болохоор тэтгэвэр нэмнэ гэнэ шүү.Больж үз.Чинзориг оо.

  • боёо (150.129.140.16)

    2019-11-29

    Энэ малчид чинь татвар даатгал төлдөг юм уу. эднээс татвараа авах хэрэгтэй. Улсаас бүх төрлийн хөнгөлөлт өгөх юм эдэнд. Одоо малчдаасаа татваруудаа ав. Манай малчдын гадна 2-3 тэрэг сойлттой байна. Малаа мориор биш мотоциклоор маллаж байна. Малчдаас бусад бүх хүн/эмч багш гээд цэвэрлэгч хүртэл/ элдэв татвар өгч байхад малчид бол үгүй. Гэтэл хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч байгаа биз дээ. Тэгээд улсынх биш хувийнхаа малыг маллаж байж 5 жилийн өмнө тэтгэвэрт гарна гээд байгаа. Одоо малчдаасаа татвараа ав