Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг болов
- 2019-12-04
- Үнэн
- 0
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг УГТЭ-ийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь янз бүрийн нөхцөл байдалд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, дадал болгох амьдралын зөв хэв маяг, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг хэвшүүлэх мэдлэгийг олгох, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэмжлэг үзүүлж, нэг өдрийг найз нөхөд, асран хамгаалагч, багш нарын хамт идэвхитэй хөгжилтэй өнгөрүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа боллоо.
Өдөрлөгийг өртөөчилөн зочлох 6 өртөө хэлбэрээр зохион байгуулж, нийт 200 орчим хүүхэд, асран хамгаалагч, тус төвийн эмч, багш , ажилчид оролцлоо.
Ногоон алиман 1-р өртөөнд Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хүүхэд, асран хамгаалагч, тус төвийн эмч, багш, ажилчдад “Амны хөндийн эрүүл ахуй ” “Хүүхдийн хоолны шим тэжээл” сэдвээр НЭМА, хоолны технологич нар удирдан явуулсан.
Улаан алиман 2-р өртөөнд Гарын угаалтын зөв техникийг Зөвлөх поликлиникийн сувилагч нар зааж, хүүхэд бүрчлэн дадлага хийсэн.
Цэнхэр алиман 3-р өртөөнд хүүхдийн хоолны тайлбарт үзэсгэлэн гаргаж, тахианы мах, цэцэгт байцааны зутан шөл, бууцайтай, луувантай булчик, чацарганы шүүсээр амталгааг 200 хүүхэд, насанд хүрэгчдээр хийлгэж, хүүхдийн нас биений онцлогт тохирсон шим тэжээлт хоол бэлтгэх аргыг хоолны технологич, тогооч нар тайлбарлаж таниулсан.
Шар алиман 4-р өртөөнд цусны даралтын эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээг эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтанд хийж, эрсдэлт бүлгийн хүмүүст зөвөлгөө зөвлөмжийг өгч, даралт ихсэлттэй 32 хүнд даралтаа хянах өврийн дэвтрийг өгч, өдөр бүр даралтаа хэмжиж, тэмдэглэл хөтлөх, харьяа дүүргийн эмчид үзүүлж, эрт үед эрүүл мэнддээ анхаарал тавихыг зөвлөсөн.
Улаан хүрэн алиман 5-р өртөөнд захын судсанд глюкоз 40 хүнд , холестрин 43 хүнд, ясны сийрэгжилт 71 хүнд тус тус тодорхойлж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгсөн.
Цайвар цэнхэр алиман 6-р өртөөнд Нийгмийн халамжийн хуулийн зөвөлгөөг эцэг эх, асран хамгаалагч нарт тус төвийн ажилтан нар өгсөн.
Өдөрлөгт оролцогчдод “Хүүхдийн шим тэжээл” 60, “ Хүүхдийн таргалалт урьдчилан сэргийлэлт” зурагт ном 50, “ Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлье ”, “ Давсны зохистой хэрэглээ”, “ Даралтаа хянах өврийн дэвтэр “ тус тус 30 нийт 200 гарын авлага, ном, өврийн дэвтэр түгээсэн.
Мөн хүүхдэд зориулж энгэрийн зүүлттэй бал, Сүү ХХК-ын 500 гр савлагаатай тараг, 200гр савлагаатай үзэмтэй аарц 120 ширхэгийг бэлэглэсэн.
Өдөрлөг нь хүүхэд, асран хамгаалагч, багш нарын талархалыг хүлээсэн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа болов.
Сэтгэгдэл (0)