Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгов
- 2019-12-05
- Эдийн засаг
- 0
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна.
Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд, банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд тус тус олголоо гэж Монгол банк мэдээллээ.
Сэтгэгдэл (0)