"Бөртэ чоно 2019"-д Э.Содномпилжээг яагаад дэвшүүлсэнгүй вэ?

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2019” наадмын шагналын эзэд энэ сарын 13-нд тодорно. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид “Бөртэ чоно” шагналын төлөө өрсөлдөх юм. “Шилдэг эрэгтэй тамирчин”, “Шилдэг эмэгтэй тамирчин”, “Шилдэг баг” номинацад өрсөлдөж буй тамирчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулна. Энэ жилийн шилдгүүдэд тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдыг дэвшүүлжээ. Тухайлбал, “Шилдэг эмэгтэй тамирчин”-д хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Дэлхийн цом”-ын аварга М.Анхцэцэг, монгол түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын нэрийг дэвшүүлсэн байна. “Шилдэг эрэгтэй тамирчин”-д жүдогийн Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Э.Цэндбаатар нарын шилдгүүдийг багтаажээ.

Энэ жилийн “Шилдэг баг”-ийн номинацад 3x3 сагсан бөмбөгийн тамирчид амжилт бүтээлээрээ бахархалтайгаар жагслаа. “Токио 2020” олимпын наадмын эрхээ авсан 3x3 сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг, Жэжүгийн гран при тэмцээний аварга 3x3 сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг, шайбтай хоккейн “Азийн цом’’-ын эзэн болсон шигшээ баг болон “Катар 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаа шалгарч, анхны ялалтаа байгуулсан.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг энэ номинацад өрсөлдөж байна. Гэхдээ наадмын зарим номинацад нэрийг нь зүй ёсоор дэвшүүлэх ёстой тамирчин “Бөртэ чоно 2019”-д багтаагүй байгаа нь хачирхалтай. Жишээлбэл, Гиннесийн амжилтын эзэн, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ. Түүний хувьд улиран одох гэж буй 2019 он амжилт бүтээлээр дүүрэн байсан. Тив, дэлхийд Монгол Улсын төрийн далбааг хэдэнтээ мандуулсан билээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)