Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ
- 2019-12-16
- Байгаль орчин
- 0
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
2019 оны 12-р сарын 15-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 8-10 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 15-ний 20 цагаас 12 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулсаар, өдөртөө зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна..
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө хүйтэрч 11-13 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүсийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)