"Амь нэгтэй Архангай" хөгжлийн форум боллоо

УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан “Амь нэг Архангай” хөгжлийн форумыг энэ сарын 22-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт амжилттай зохион байгууллаа. “Амь нэг Архангай” хөгжлийн форумд улстөр, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, оюутан залуусын төлөөлөл болсон 900 гаруй архангайчууд оролцсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, НИТХ-ын дарга Р.Дагва, Улсын дархан аварга, “Алдар” спорт хорооны захирал Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын гарьд Д.Рагчаа, академич Д.Галбаатар, Архангай аймгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн тэргүүн С.Баттулга зэрэг Архангай аймгаас төрж гарсан салбар салбарын алдартнууд “Амь нэг Архангай” хөгжлийн форумд оролцож үзэл бодол, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын 21 аймгаас анх удаа 1000 малчны зөвлөгөөнийг төрийн ордонд зохион байгуулж байсан Архангай аймгийн нутгийн зөвлөл, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ удаад ч гэсэн анх удаа салбар салбараас төрж гарсан шилдгүүд, Архангай аймгаас төрж гарсан алдартнуудаа нам эвсэл харгалзалгүй хамруулж үзэл бодлыг нь сонсож, тодорхой санал санаачилгыг авч байсан юм. “Амь нэг Архангай” хөгжлийн форумд оролцсон, зочид төлөөлөгчид тодорхой шийдэл, гарц гаргалгаа хайсан үр дүнтэй форум боллоо хэмээж байлаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.26.195.145)

    2019-12-23

    Сонгуулийн ,сурталчилгаа ,хийж байгаа ,аргууд. Гишүүний мөнгө гэж ероолгүй хүүдийтэй мөнгө байна аа.

  • Ugiinuuriin Ulaanbaatar dani irgen Bolormaa (202.126.88.154)

    2019-12-23

    Iim l baih yostoi. Bas zarim ni baihgui baigaa ym uudaa. J. Munhbat ovoo doo.