Зориулалтын бус байранд цус ханах үйл ажиллагаа явуулж байжээ
- 2019-12-25
- Орон нутаг
- 0
Увс аймгийн Наранбулаг сумын төвд зориулалтын бус газарт Улаанбаатар хотын иргэн бариа засал хийх, блок гаргах, цус ханах үйл ажиллагаа явуулж байсныг аймгийн МХГ-аас таслан зогсоож иргэдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
Мөн тус газарт үйлчлүүлэх гэж очсон иргэдэд эмчилгээ, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэдээр үйлчлүүлэхгүй байх, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөв.
Сэтгэгдэл (0)