Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна
- 2019-12-25
- Үнэн
- 0
Сайжруулсан түлшний нийлүүлэлт үйлдвэрлэл болон савлагаанд ажиллах хүчийг нэмэгдүүлэх шаардлага байгаа тул нийслэлийн удирдлагууд болон Шадар сайдын ажлын албанаас хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг өчигдрөөс дайчлан ажиллуулж эхэлжээ.
Мөн сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна.
Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)