Хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргав

“Форбс” сэтгүүлээс өнгөрсөн арван жилд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргалаа. Нэгэн аравны өмнө алдарт гольфчин Т.Вүүдс 80 сая гаруй ам.доллароор хамгийн өндөр ашиг, орлоготой тамирчин байсан бол өдгөө олон тамирчин энэ хэмжээний орлогоос давсан ашиг, орлого олоод байна. Жишээлбэл, Флойд Мейвезер /боксчин/ 915 сая ам.долларын орлого олжээ.

 

Өдгөө 42 настай тэрбээр 2015 онд М.Пакьяо, 2017 онд К.МкГрегор нартай хийсэн тулаанаас 500 сая ам.долларын ашиг олсон байна.“Форбс” мөн Кристиано Роналдог онцолжээ. Португал эрийн инстаграмм болон фэйсбүүк хуудсыг дагагчдаар дамжуулан түүний ивээн тэтгэгч байгууллагууд асар их ашиг орлого олдог.

 

Түүний “Nike” компанитай байгуулсан гэрээ, өөрийн нэрийн пүүз зэрэг нь К.Роналдод өндөр ашиг орлого авчирдгаас гадна 2014 онд дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр шалгарч, энэ жилийн есдүгээр сарын байдлаар хамгийн олон буюу 193 сая инстаграммын дагагчтай болоод байгаа ажээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)