Яагаад яндангаас ус гардаг вэ?

Миний машины яндангаас ус гардаг. Тэгэхлээр мотор нь сайн. Миний машин бензин их идээд байгаа тэгсэн мөртлөө яндангаас ус гараад байгаа гэх зэргээр олон жолооч нар ярьдаг. Тэгвэл ямар учраас ус яндангаар гардаг юм бол оо? Сайн уу муу юу? энэ талаарх нийтлэлийг бэлтгэлээ.

Ер сүүлийн үеийн автомашинууд яагаад яндангаас ус гардаг болов. Энэ талаар нэгэн ойлголт өгье. Дэлхийн улс орон хүлэмжийн хий бохирдол, дэлхийн дулааралтай тэмцэх болсонтой холбоотой буюу үйлдвэрлэгдсэн автомашинд утааны стандарт тогтоосныг манай жолооч нар сайн мэдэх биз ээ. Шууд утгаар бид эх дэлхийдээ санаа тавьж байгаа технологийн шинэчлэлт юм. Тэгэхлээр автомашины ямар эд анги ус гаргаад байгааг та бүхэндээ тайлбар өгье.

КАТАЛИЗАТОР

Автомашины катализатор нь хөдөлгүүрээс гарч байгаа хорт хий утааг шүүж өөрчлөх үүрэгтэй эд анги юм. Катализатор нь машины янданд байрласан байдаг. Тэр тусмаа хөдөлгүүрээс гарч байгаа Шатсан хийн найрлагад 200 орчим химийн нэгдэл байдгийн дотроос нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл зэрэг хүн, ургамал, байшин барилгад хор нөлөөтэй нэгдэл агуулагддаг (CO, NOx, HC) гэх химийн элементүүдийг шүүж H2O, CO2, N2, O2 химийн элементүүдийг яндангаар гаргадаг. Зургийг сайн харвал H2O –гэсэн усны элемент байна.

ЯНДАНГИЙН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БОЛ БҮХ МАШИНААС УС ГООЖНО

Энэ нь хүлэмжийн хийг бууруулах зорилготойгоор сүүлийн үеийн бүхий л автомашинд хийгддэг болсон. Европын нэгдсэн улс автомашин үйлдвэрлэгч нарт утааны Евро IV (хамгийн сүүлд) гэсэн стандартын дагуу ажиллах шаардлага тавьдаг болсон.

Мотороос гарч байгаа шатсан хий дотор Азотын исэл NOx, хүчилтөрөгч O2, Азот N2 гэсэн бодис болон бусад бодисууд гардаг түүнийг машины яндангийн систем янз бүрийн орчин шүүлтүүрээр дамжуулан шүүх үед (халуун хүйтэн, агаар эргэх тойрох г.м) бидний хэлдгээр яндангийн гүшитлээр дамжих үед Hydricarbons HC буюу Органик химийн нүүрс устөрөгч, устөрөгч гэсэн нэгдлээс яндангийн шүүлтүүр нь нүүрстөрөгчийг нь ялгаад устөрөгчийг нь гадагшлуулдаг.

Энэ нь яндангаар ялгарч гардаг. Яндангийн шүүлтүүрүүд нь муудсан үед химийн нэгдлийн гүйцэд ялгаж чаддаггүй, учир ус гоожих нь багасдаг. Өвлийн цагт халуун хүйтэн орчин нь сайжирдаг учир ус илүү гоождог. Манайхан дизель машинаас ус гоождоггүй гэсэн ойлголт байдаг тэр бол буруу, машины яндангийн системийн үйл ажиллагаа сайн бол бүх машинаас гоожно. Мөн мотороос тосгүй, гүйцэд шатсан агаар гарч байх нь чухал.

 

Зохион байгуулалт: Хөдөлгүүрээс гарах хийн хоолойн (яндан) дунд байрласан байдаг.

Зохион байгуулалт: Хөдөлгүүрээс гарах хийн хоолойн (яндан) дунд байрласан байдаг.

Ихэвчлэн бүдүүн диаметртэй хоолойд хийсэн шаварлаг, жижиг жижиг дөрвөлжин нүх гаргаж хийсэн хийцтэй түүний нэгдэлд үнэт металлууд тэр тусмаа цагаан алтны хольц их байдаг.

 

Торны жижиг жижиг нүхээр хорт хий нэвтрэх үед химийн урвал явагдана.

Торны жижиг жижиг нүхээр хорт хий нэвтрэх үед химийн урвал явагдана.

НАЙДВАРТАЙ ГАЗРААС ШАТАХУУН АВААРАЙ

ГЭМТЭХ ШАЛТГААН

Катализатор нь эвдрэл авах, гэмтэхдээ амархан. Гэмтэл өгөх гол шалтгаан нь хар тугалган хольц ихтэй бензин хэрэглэсэн үед торны жижиг жижиг нүхийг бөглөх шалтгаан нь болж өгдөг. Хэрэв катализатор бөглөрвөл машин асахгүй, хааз бүрэн авахгүй, хөдөлгүүр хүчгүй болох зэрэг догол өгдөг.

Мөн хөдөлгүүр доголдож ажиллах, дутуу шаталт хийгдэж ажиллах үед катализатор маш ихээр халж, доторх бүтцээ алдаж сайн шүүж чадахгүй болдог. Гадны нөлөөллөөс болж гэмтэх тохиолдол байдаг. Яндан нь газартай их ойр байх тул ямар нэгэн зүйлд цохигдож хэлбэрийг нь алдагдуулснаар утааг чөлөөтэй гаргахгүй болгодог.

Тэгэхээр яндангаас ус гарах нь моторын сайн мууг илэрхийлж чадахгүй харин катализатор хэвийн ажиллаж байгаад илэрхийлдэг байна. Тиймээс та бүхэн хойшид машин авахдаа яндангаас ус гарч байгаагаас нь шалтгаалж шууд дүгнэлт битгий хийгээрэй.

Зургийг: Самбуугийн Энхтөр

Зургийг: Самбуугийн Энхтөр

Эх сурвалж: www.cardoctor.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)