Б.Амархүү: Ард түмнээсээ уучлал хүсч байна. Уучлаарай...
- 2019-12-28
- Видео
- 2
Дуучин Б.Амархүү сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял авсан ч давж заалдах шатны шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан билээ.
Батлан даалтад гараад буй Б.Амархүү өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд “Экстра онлайн ярилцлага”-нд өөрийн хүсэлтээр орохдоо Монголын ард түмнээс уучлалт гуйсан байна.
Тэрбээр ярилцлагандаа ”Намайг дэмждэг маш олон хүн, гэр бүл, найз нөхөд маань надаас тодорхой хэмжээний тайлбар хүсэж байгаа байх. Би тэрийг өөрөө ч их мэдэрч байна. Та бүхнийхээ сэтгэлийг маш удаан хугацаанд зовоож байсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Уг нь та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэж их хичээж явсан юм. Ээж, аав, эхнэр, хүүхэд, намайг дэмжиж дууг минь сонсдог залуучууд, өвөө, эмээ болон бүх Монголчуудаасаа хамгийн түрүүнд уучлалт гуймаар байна. Дахиж би ийм зүйл огт орооцолдохгүй гэлээ.
Сэтгэгдэл (2)
(202.179.31.120)
гэртээ л татаж бай л даа.чамайг шоронгоос гараад ирэхэд татдаггүй хүнгүй болсон бх шүү
амраа (64.119.20.63)
чамайг ямар дуучин гэдэг юм хэргээ хүлээгээд яв