Иргэд нэмж зээл авахаас сэргийлж, тэтгэврийн зээл олголтыг түр зогсоолоо
- 2020-01-02
- Эдийн засаг
- 2
Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрт ҮАБЗ санал нэгдсэн гэдгийг мэдэгдсэн. Мөн уг асуудлыг Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулснаар шийдвэрлэх боломжтой гэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Монгол банкны зүгээс Ерөнхийлөгчийн мэндчилгээнд хэлсэн үг эцэслэн шийдэгдтэл тэтгэврийн зээл олгохыг түдгэлз гэжээ.
Банкнууд ч энэ талаар нэгдсэн шийдвэр дагана гэсэн байр суурьтай байгаа аж.
Сэтгэгдэл (2)
Зочин (64.119.19.68)
Тэгээд зээл аваагуй зээлээ ондоо багтаан толж дууссан нь хохь болох хэрэг уу энэ сонин шийдвэрболж байна даа энэ санааг Энхбаяр дарга гаргасан шуу одоо цалин опетикын зээл нэмэх хэрэгтэй шуу
Зээл аваагүй (103.9.90.53)
Зээл аваагүй бор зүрхээрээ болгоод байдаг нь хохь чинь үү... Төрийн бодлого ард түмнээ алагчилж болохгүй.