Шинэ оны өмнө аймгийн удирдлагууд 3 өрх болон Баянтал сумын Соёлын төвд гэр олголоо

Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан 3 иргэн гэр хүссэн өргөдөл ирүүлснийг холбогдох албаны хүмүүс газар дээр нь шалгаж амьдрал ахуйг нь судалсны үндсэн дээр Баянтал сумын иргэн Т.Болдбаатар, Шивээговь сумын иргэн Х.Цэцэгмаа, Сүмбэр сумын иргэн Б.Баянзул нарт өргөө цагаан гэр өглөө. Орон гэртэй болсон өрхөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтсан байна.

Мөн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Баянтал сумын иргэдтэй хийх уулзалтын үед гарсан санал хүсэлтийн дагуу Баянтал сумын Соёлын төвд Боржигин өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, явуулын соёлын үйлчилгээг иргэдэд хүргэх  чиглэлээр нэг гэрийг шинэ оны өмнө гардуулан өглөө.

Өргөө цагаан гэртэй болсон иргэдэд эзэн хичээвэл заяа хичээдэг, өргөө цагаан гэртээ асаасан гал нь өөдөө байж, эрүүл энх, энх төвшин байхын ерөөлийг өргөлөө.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)