"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

Нийгмийн даатгалын сангаас 420 гаруй мянган иргэн тэтгэвэр авч байгаагийн 230 орчим мянга нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Эдгээр иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ энэ сарын эхээр гаргасан. Үүнийг “Нүдээ олсон, амьдрал ахуйд дэм болохуйц шийдвэр болсон” гэдгийг олон ахмад хэлж байна. Хэдийгээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдээллийг анх Ерөнхийлөгч олон нийтэд хүргэсэн ч бодит ажил болгосон нь эрх баригч Ардын намынхан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг ийнхүү олон нийтэд мэдээлэхээс өмнө ҮАБЗ хуралдаад дээрх шийдэлд хүрсэн байсан юм.

Учир нь, ҮАБЗ-д Ерөнхийлөгчөөс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг. Энэ утгаараа эрх баригч намын санаачилгаар иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэрийг ажил хэрэг болгосон юм. Сонгуулийн жил гарсан учраас дээрх шийдвэрийг улстөржүүлэх, мушгин гуйвуулах хандлага мэр сэр гарч байгаа ч МАН-ын хариуцлагатай байдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь, МАН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ахмад настнуудаа төрийн бодлогоор харж үзэх, “Насны хишиг” олгох талаар тусгасан байдаг. Энэ мэтээр бодит ажил хэрэг болгох боломж бүхий амлалтыг өгсөн учраас сонгогчид Ардын намынханд итгэл үзүүлсэн. Үүний дүнд МАН-ынхан УИХ-д үнэмлэхүй олонх болсон. Ингэснээр тэдний сонгуулийн амлалт Засгийн газрын мөрийн хөтөлбөр болсон юм.

 

 

Улс төрийн намууд аливаа амлалт өгдөг ч эргээд ажил хэрэг болгодоггүй, сонгогчдын саналыг авахын тулд хуурдаг буруу жишиг тогтсон нь нууц биш. Ийм үед МАН-ынхан хариуцлагаа ухамсарласныг тусгайлан дурдахад илүүдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, намынхаа төдийгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд санаа тавиад зогсохгүй боломж гарсан даруйд ажил хэрэг болгосон нь сайшаалтай.

2020 он бол сонгуулийн жил. Энэ утгаараа улс төрийн хүрээнийхний зүгээс УИХ-аас гаргасан тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг шүүмжлэх, харлуулах үйл ажиллагааг зориудаар явуулж байгаа нь нууц биш. Олон талын тайлбар, гаргалгааг хэлэх нэгэн ч бий. Хамгийн гол нь эдийн засагт сөрөг үр нөлөөтэй гэдэг шүүмжлэл хэлдэг. Гэтэл энэ шийдвэрийг гаргахын тулд олон сарын өмнөөс хэлэлцэж, эрдэмтэн, судлаачдын хийсэн тооцоо, судалгаанд үндэслэн гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Тэрбээр “МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нарын судалгаагаар тэтгэврийн зээл бол нэгдүгээрт, нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамаарч байна. Хоёрдугаарт, тэтгэврийн зээл тэтгэвэр авагчдын нийгмийн байдлыг дордуулж байна. Гуравдугаарт, тэтгэвэр бол ахмадуудын амьжиргааны гол эх үүсвэр гэж үзсэн. Тиймээс өндөр настнуудын өрийг тэглэх нь зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлын нэг мөн. Ахмадууд нийгмийн эмзэг бүлэг болж ядууралд нэрвэгдсэн байна. Үүнийг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хоёр жилд нэг удаа хийдэг “Ядуурлын дүр төрх” судалгаанаас харж болно. Ядууралд нэрвэгдээд байгаа хүн амын гол цөм нь тэтгэврийн зээлтэй ахмадууд байна. Тэгэхээр яг энэ зорилтот бүлгээ нийгмийн халамжийн бодлогоор нэг удаа харж үзэх нь оновчтой шийдвэр” хэмээн дүгнэснийг эргэн сануулъя. Нөгөө талдаа МАН олонхий бүрдүүлсэн энэ парламент түүхэнд бичигдэх үр бүтээлтэй ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан явдал. Үндсэн хуульд энэ удаад шинэ заалт оруулсан нь “Байгалийн баялаг ард түмний өмч байна” хэмээн тусгасан явдал.

Үе үеийн парламент өнгөрсөн хугацаанд байгалийн баялгийг ард түмэндээ хүртээх талаар ярьдаг ч ард түмний амьдралд нөлөөлөхүйц бодит алхам болж чадаагүй. Тэгвэл энэ удаагийн шийдвэр ахмадуудын амьдралд хэрэгцээтэй, Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх нэг шийдэл боллоо.

Тодруулбал, байгалийн баялгаа эргэлтэд оруулж, Салхитын мөнгөний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар иргэддээ буюу нийгмийн зорилтот бүлэгт хүртээх болсон явдал юм. Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуульд зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх бөгөөд зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэд үлдсэн зээлээ өөрөө төлөхөөр тусгажээ. Харин нэг сая төгрөгөөс бага зээлтэй ахмадуудын зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно, мөн тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгох юм. Мөн тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлэхээр тусгасан төдийгүй ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болсон юм. УИХ-аас гаргасан энэхүү шийдвэрт ахмадуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 

Л.Батмөнх: ТӨР ИРГЭДДЭЭ ЧИГЛЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

/Сонгинохайрхан дүүргийн иргэн/

-Ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийг төр, засгаас нэг удаа тэглэж байгаад баяртай байна. Иргэддээ чиглэсэн зөв шийдвэрийг гаргалаа гэж бодож байна. Ахмадууд бид залуу, халуун насандаа өнөөдрийн энэ улсыг байгуулж, бүтээн байгуулалтын эхлэлийг тавьсан. Ирээдүйнхээ төлөө цаг наргүй ажилласны хүчинд л өнөөдрийн энэ нийгмийг бүтээсэн. Энэ их хөдөлмөрийг нь төр засаг үнэллээ гэж ойлгож байна. Нэг удаа ч гэсэн зээлгүй болно гэдэг амьдралд дэм болно. Би тэтгэврийн зээл аваад ирэх тавдугаар сард төлж дуусна. Гэхдээ дөрвөн сарын ч гэсэн мөнгө тэглээд өгч байгаад баярлаж байна.

Цагаан сарын босгон дээр нэг сарын тэтгэврээ ч болов авна гэдэг яалт ч үгүй хэрэгтэй шийдвэр. Ахмадууд бид тэтгэврийн зээлийг өөртөө биш, үр хүүхдэдээ л зориулдаг. Ингээд зээл тэглэхээр хүүхдүүдийн нуруун дээрээс нэг ачааг ч гэсэн хөнгөлж байна шүү дээ. Халамж хавтгайрууллаа гэж шүүмжлэх нэгэн байна. Халамжийг мэдээж хавтгайруулж болохгүй. Гэхдээ төр засаг ахмадаа харж үзэх ёстой.

МАН ахмадуудынхаа нийгмийн амьдралд анхаарна гэж байсан. Үүний нэг алхам нь тэтгэврийн зээлийг тэглэсэн асуудал гэж харж байна. Зээлийг жилд нэг удаа зургаан сарын хугацаатай олгохоор болсон нь нэг бодлын зөв юм шиг. Нийтээрээ хавтгайрсан зээл авахгүй зургаан сардаа таарсан зээлээ авчихаад байна гэдэг боломжийн хувилбар.

 

А.Дариймаа: АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ НЬ ЗӨВ ШИЙДВЭР

 

/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Зургаан сарын хугацаатай хоёр сая төгрөгийн зээл аваад одоо 800 мянган төгрөгийн зээлтэй үлдсэн. Хэдий 800 мянган төгрөг бага мэт боловч төрөөс энэ мөнгийг төлж өгч байгаад баярлаж байна. Ахмадууд бид үр хуүхдийнхээ орон сууц, амьжиргаанд зориулан зээл авдаг. Би ч мөн л хүүхдэдээ авч өгсөн. Зарим хүн үүнийг буруутгаж байна. Гэтэл өнөөдөр цалин хөлс бага, амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байна. Тиймээс ахмадууд бид л тэтгэврийн зээл авч амьдралд нь дэм болж байна. Тиймээс тэтгэврийн зээлийг олгоод явах ёстой. Улсад 20 гаруй жил ажилласан боловч өнөөдөр 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Дээд тал нь гурван сая төгрөгийн зээл авах боломжтой байдаг. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв.

 

В.Оюун-Эрдэнэ: ӨНДӨР НАСТНУУДЫН АМЬДРАЛД ДЭМ БОЛОХ АЛХАМ ХИЙЛЭЭ

 

/Сонгинохайрхан дүүргийн иргэн/

-Төр, засгаас гаргасан шийдвэрт талархалтай байгаа. Учир нь, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрт хоёулаа хамрагдахаар болсон. Хань маань өнгөрсөн онд бурхан болсон. Бурхан болохоосоо өмнө хүүхдийнхээ байрны зээлийн урьдчилгаанд нэмэр болох үүднээс тэтгэврийн зээл авсан бөгөөд үлдэгдэлтэй байсан. Мөн би өөрөө ч тэтгэврийн зээлтэй байсан. Мөн л хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх зорилгоор тэтгэврээ бүтэн жилээр зээлсэн байсан. Давхар зээлтэй үлдсэн учраас тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг таатай хүлээн авсан. Төр засгаас ахмадууддаа хандсан, амьдралд нь дэм болсон бодитой алхам хийж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасныг буруутгахгүй. Миний эргэн тойронд ч тэтгэврээ удаан хугацаагаар зээлээд авчихсан олон хүн бий. Тэд ч бас зээлээ тэглүүлснээр тэтгэврээ сар бүр авч, өдөр тутмын амьдралдаа зарцуулах боломжтой боллоо. Тиймээс төр засгийн шийдвэрт сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээхээр болсонд баяртай байна. Өнгөрсөн хугацаанд байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ гэж үе үеийн удирдлагууд олон жил ярьсан ч бодит ажил болж чадаагүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилахаар шийдвэрлэсэн нь хамгийн том алхам болсон. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон гэж харж байна.

 

Г.Дүгэрсүрэн: ЗЭЭЛГҮЙ ИРГЭДЭД ХУВЬЦАА ОЛГОЖ БУЙ НЬ ТӨР ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАДАГГҮЙН ЖИШЭЭ

/Баянгол дүүргийн иргэн/

 

-Би тэтгэврийн зээлгүй. Гэхдээ тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж буй явдлыг дэмжиж байгаа. Зээлтэй ахмадууд тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг гар дээрээ авч чадахгүй, үр хүүхдээ царайчилж суугааг харах үнэхээр хэцүү. Ялангуяа томоохон баяр ёслолын үеэр зээлтэй ахмадууд мөнгөгүй хэцүү байдаг юм билээ. Ахмадуудын олонх нь их, бага хэмжээгээр зээлтэй байгаа энэ үед Засгийн газраас ийм шийдвэр гаргасан нь зөв болсон. Ингэхдээ зээл тэглэх мөнгөний эх үүсвэрийг татвар төлөгчдийн мөнгөөр бус байгалийн баялгийг эргэлтэд оруулж, ашиг шимийг нь ард иргэдэд хүртээж байх хэрэгтэй. Зээлтэй иргэдийг дэмжихээс гадна зээлгүй иргэдэд хувьцаа олгож буй нь төр иргэдээ ялгаварладаггүйн жишээ.

 

 

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • {kxmy (202.179.26.125)

    2020-01-17

    ав!!! бүү сонго!!!

  • иргэн (202.179.26.125)

    2020-01-17

    Тиймээ эд нар мал болохоороо тэрэнд нь ХУУРАГДАНА ГЭЖ БОДСОН БХ ДАА

  • иргэн (202.179.26.125)

    2020-01-17

    Зээлгүй иргэддээ ямар чшнэ хүрэхгүй ХУУРАМЧ эрээн цаас өгөөд бгаа нь МУУХАЙ ДОРОМЖЛОЛ ШҮҮ

    иргэн (202.179.26.125)

    2020-01-17

    Тиймээ эд нар мал болохоороо тэрэнд нь ХУУРАГДАНА ГЭЖ БОДСОН БХ ДАА

  • иргэн (202.179.26.125)

    2020-01-17

    Уг нь цагаан сараар 1 жилийн зээл авдаг юм Одоо 6 сарынхыг өгнө гэдэг бол АРАЙЛ дэндүү ДОРОМЖИЛЖ,хүний эрх зөрчиж бна шүү

  • ЗочинИРГЭН (202.179.26.125)

    2020-01-17

    ЯГ ТИЙМ ШҮҮ

  • ИРГЭН (202.179.26.125)

    2020-01-17

    ЯГ тийм, үнэхээр мэдлэг чадваргүйгээ НОТОЛСОН

  • иргэн (202.179.26.125)

    2020-01-17

    Яг иргэддээ чиглэсэн бж харагдаач АЛАГЧЛАХ,ялгаварлахыг л АРД ОЛОНДОО ОЙЛГУУЛСАН ДАА

    ЗочинИРГЭН (202.179.26.125)

    2020-01-17

    ЯГ ТИЙМ ШҮҮ

  • (103.26.195.55)

    2020-01-17

    өвгөн би зээл аваагүй авсан хүн хожоод аваагүй нь хохь гэдэг нь шударга гэжүү

  • (202.9.46.183)

    2020-01-17

    Янз бүрийн юм амалвал сонгоноо

    {kxmy (202.9.46.183)

    2020-01-17

    ав!!! бүү сонго!!!

  • ЗОЧИН (202.179.24.89)

    2020-01-16

    ЗЭЭЛ АВНА ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРИЙНХӨӨ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД ХЭРЭГЛЭСЭН АСУУДАЛ ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ БАЯНДАА БИШ НЭГД ӨР ТАВИЛГҮЙ АМЬДАРЧ СУРСАН ТООЦООТОЙ НЬ БАЙГАА ШҮҮДЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙГ ТЭГШ ХУВИАРЛАХ ЗАРЧИМ БИЙ 3 САЯ ИРГЭНДЭЭ ТЭГШ ХУВИАРЛАХ ЁСТОЙ ДААН Ч ТӨРД ЭРГҮҮНҮҮД ГАРСАН ТУЛ АРД ТҮМНИЙГ ТАЛЦАЖ БУХИМДАЛД ОРУУЛЛАА ДАА 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМ МАЛНУУД БҮҮ СОНГООРОЙ МОНГОЛЧУУДАА

    иргэн (202.179.24.89)

    2020-01-16

    Уг нь цагаан сараар 1 жилийн зээл авдаг юм Одоо 6 сарынхыг өгнө гэдэг бол АРАЙЛ дэндүү ДОРОМЖИЛЖ,хүний эрх зөрчиж бна шүү

    ИРГЭН (202.179.24.89)

    2020-01-16

    ЯГ тийм, үнэхээр мэдлэг чадваргүйгээ НОТОЛСОН

    2020-01-16

    Янз бүрийн юм амалвал сонгоноо