Цэргийн бүртгэл аймгийн хэмжээнд эхэллээ
- 2020-01-20
- Үнэн
- 0
Аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд Засаг захиргааны анхан шатны нэгж болох баг дээр зохион байгуулна. Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу цэргийн бүртгэлийг явуулна. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бие бүрэлдэхүүн 2020 онд цэргийн бүртгэлийг зохион байгуулах тухай сургалтыг сум, багийн Засаг дарга нартай зохион байгууллаа.
Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
– Цэргийн бүртгэлд 65 нас хүртэлх насны бэлтгэл офицерууд
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын офицер, ахлагч
– 18-50 насны эрэгтэйчүүд цэргийн үүрэгтэн хамрагдана.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын
Цэргийн штаб
Сэтгэгдэл (0)