Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлье
- 2020-01-20
- Үнэн
- 0
“Хаялага нуурын мөсний зузаан 36-58 см зузаантай байгаа бөгөөд мөс цөмрөх аюултай. Иймд иргэд та бүхэн мөсөн дээр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажилласан байна.
2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид Хаялага нуурын мөсний зузаанд хэмжилтийг 3 газарт хийлээ. Мөсний зузаан дунджаар 36-58 см байна.
Иймд харилцан адилгүй зузаантай, мөсний даац зарим газраа тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн,зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа.
Мөн бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)