БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвар авсан 571 тохиолдол илэрчээ
- 2020-01-23
- Дэлхий
- 0
Энэ 1 сарын 23-ны буюу өнөөдрийн 1:00 цагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 571 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн, 17 хүн нас баржээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн баригдсан байна. Үхан хотод онц байдал зарлаж байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхан хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна. Үхан хотод эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулж байна. Хятад даяар бие нь халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар карантинд оруулж шалгаж байна. Халдвар авсан иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаа тул халдвар маш хурдастай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна. Мөн Хятадын цагаан сартай холбогдуулан зохион байгуулах ёстой байсан томоохон нэвтрүүлэг тоглолтын арга хэмжээнүүд эхнээсээ цуцлагдаж байна. БНХАУ-ын бүх муж нийтийн тээврээр зорчих иргэд маск зүүхийг сануулж, биеийн халууныг тогтмол шалгаж байна. Энэхүү халдвар нь Манай хилд улам ойртож байгаа тул та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулж байна. Энэхүү дээрх тоог маш их дарсан тоо бөгөөд үүнээс их хүн халдвар авсан байх магадлалтай. 21 -нээс 23 хооронд нийт тархац 300 гаруй хүнд халдсан байна.
Одоогийн байдлаар хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа юм(Үүнд эмнэлгийн эмч ажилчид ч мөн халдварлалд өртсөн байгаа). Шинэ коронавирусын халдварлалын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар халдварлах замд агаар тусал буюу амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон ба өөр ямар замаар халдварлаж болохыг гүйцэт олж илрүүлээгүй байна. Мөн шинэ вирус нь хувьсан өөрчлөгдөх боломжтой бөгөөд тахал цаашид улам тэлэх аюултай байна.
Сэтгэгдэл (0)