Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ
- 2020-01-27
- Дэлхий
- 1
NBA-н супер од Коби Брайант өөрийн хувийн нисдэг тэргээр явж байгаад осолдож, амьсгал хураажээ. Түүнтэй хамт дунд охин Жианна нь хамт явсан ба охин нь мөн амь үрэгджээ.
Нисдэг тэргэнд өөр найман хүн явсан ба нэг ч хүн амьд үлдээгүй байна. Зорчигчдын дунд түүний хоёр дахь охин, 13 настай Жианна Мариа Оноре Брайант байжээ. Жианна аавынхаа үргэлжлэл болон сагсанбөмбөгийн спортоор хичээллэдэг байжээ.
Тэрээр дөрвөн охины аав бөгөөд бага охин нь 2019 оны зургадугаар сард мэндэлсэн юм. Тэр “Sikorsky S-76 helicopter” гэх хувийн нисдэг тэргээр зорчиж явсан ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нүдээр харсан гэрчүүдийн хэлж байгаагаар нисдэг тэрэг маш хурдтай нисч, толгод руу хүчтэй газардахдаа сүйрч, шатсан гэнэ.Осол Калифорни хотын Калабасас хотын ойролцоо болжээ.
Коби Брайант нь эхнэр Ванисса Брайант болон охид болох Жианна, Наталиа, Бианка мөн саяхан төрсөн Капри нарынхаа хамт амьдардаг байсан юм.
Дэлхийн сагсанбөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал Лос-Анжелес Лэйкерс багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтонд сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын "Үнэ цэнэтэй тоглогч", Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын дөрөвдүгээр байранд бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа ийнхүү тэнгэрт одов.
Коби Брайант сүүлчийн тоглолт тойм
Сэтгэгдэл (1)
Батзаяа (202.55.188.38)
Хөөрхий дөө харамсалтай юм бэ?