Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжье
- 2020-01-29
- Үнэн
- 13
Дуулиан шуугиан дагуулсан коронавирусээс дэлхий нийт ихэд айн түгшицгээж байна. Арга ч үгүй юм. Хурдан тархаж, олон улс орныг хамарч буй энэ вирусийн өвчлөлөөр олон хүн хорвоогоос халилаа. Яах ийхийн зуургүй үхэлд хүргэж буй болохоор айхгүй байхын аргагүй. Ази тивд, хоёр том хөршийн дунд, их замын хөл газар оршдог Монгол Улсын иргэд ч тайван суухын арга алга. Ядахдаа энэ өвөл хэд хэдэн төрлийн вирусээр тархсан ханиаданд хүүхэд хөгшид төдийгүй залуус хүртэл “дарлуулж” бүгшүүлэн ханиалгасаар хавартай золгох нь. Өвлийн энэ ханиад, дэлхий нийтийг цочроож буй коронавирусээс хамгаалах үүднээс сургууль хичээл хааж, олныг хамруулсан ажил зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Амны хаалт хэрэглэх, гараа савандаж сайтар угаах, дархлаагаа дэмжих, олны хөлийн газар хүүхэд шуухдаа зорчуулахгүй байх гээд хэрэг болох, ойр зуурын зөвлөгөө, заавар зөвлөмж тараасаар л байна. Ийм анхааруулга, санамжийг хэнэггүй монголчууд хэр хэрэгжүүлж байгаа бол. Гадуур гарахад амны хаалтгүй, олны газраар хүүхэд шуухадтайгаа сэлгүүцэж яваа хүнтэй олонтаа таарах юм. Томоохон зах, дэлгүүрүүд ер юу ч болоогүй мэт хэвийн ажиллаж байна. Гэтэл нөгөө аюулт вирусийн сураг чимээ улам ойртоод л аюулын харанга дэлдсээр байна.
Нэгэнт оюутан сурагчдыг амрааж, нийтийг хамарсан томоохон арга хэмжээг хориглосон ийм үед Цагаан сарыг ч тэмдэглэхгүй, өнжье. Бид битүүний бөхийн барилдаан үзэхээр Бөхийн өргөөнд хөл тавих газаргүй болтлоо шахцалдан суух уу. Уламжлалт Цагаан сарын баяраар золгохоор олноороо айл хэсэх, гар барих, бас биенээ үнсэх зэргээр ёстой л холион бантан болж, энгийн ханиаднаас эхлээд юу ч тарааж болно.
Нэгэнт сургууль, цэцэрлэг хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан болохоор гуравдугаар сарын 2-ноос наана уламжлалт баяраа ч тэмдэглэх аргагүй болж байна.
Иймд өөр арга олъё. Гэр гэртээ цомхон тэмдэглэж болох юм. Золгох хүмүүстэйгээ хэзээ ч уулзаж, мэнд мэдэж болдог уламжлал бий шүү дээ. Ер нь байдал улам бүр хурцдаж, биднийг түгшээх хэмжээнд хүрч буй тул Цагаан сарыг тэмдэгдэхгүй өнжих нь амь насанд өлзийтэй байх болно.
Н.Бөхдамбий
Сэтгэгдэл (13)
(203.98.76.9)
Хил хязгаар нь задгай хүмүүсийн яриад хараад байгаагаар хятадууд олноороо орж ирээд байгаа гэх атлаа дотооддоо хорио цээр тогтоож иргэдээ гэр гарт суулгаад цаагуур н юу болох гээд байна аа.
Demjij bna (202.21.107.93)
Tsagaan sariig ene udaad onjij tsagaan sariin odruuded ongoi bdal zarlan hol horio togtooson n dr bh. Ene udaangiin tsagaan sar mash ondor ersdeltei. Virus yag agaariin chiigshil nemegdeh uyeer ichimjdeg. Hariltsaa holboonii heregsel bj l baig. Mend usaa medii utsaar yamar haldah bish.
BatMon (202.21.120.162)
Дэмжиж байна. Энэ удаа өнжие. Наадмаар уулзая даа.
Monhx (202.126.89.110)
Tsagaan sar bol hydat ulsiin bayr. Bid ene bayriig temdeglej ehled 100jil bolchihson bolhoor ugasa hiih yostoi vndesnii bayr geh yariach bh. Tgd svvlde chiher boow beleg selt geed. Bvh ail 1 neses dutahgvi gj herendeel hiidg Hamag ed horongo. Bvhnee 2 3sariin tsalin Hedn sariin zeel 50in bj hiideg hoosruuldag gantshqn bayr Manaahl ingj hiideg bolhoos busad uls oop shvvde Zowhon oorsdinho. Aaw eejdeere ochino Zarim ulsad. Ger bvlere ochidgvi ehner nohrooroo salaad ywdag aaw eejruge. Ger bvliin bayr Mnaa mongolch tgd. Yduuugiin yduu uls. Tarhinii turaald netwegdsen uls shvde Udirdaj bga hvmvvsn tgd hvmvvsee iim bolgoj baiga
ТИЙМ (202.179.24.176)
ТИЙМ
СОНГО (202.179.24.176)
Цагаан сар хийж СҮЙРЭХ ҮҮ ЭСвэл тэвчих үү СОНГО
АМЬД Үлд (202.179.24.176)
Амьд үлдэхээ УРЬД нь тавихгүй бол үй олноорооо сүйрэхийн тулд ЦУГЛАРЧ өвчнөө тараах шаардлагатай юу? Ханиадаар маш олон хүн үхэж бна Эрүүл мэндийн яам энийг үнэнээр нь гаргаж тавихгүй бгаа. Дээр нь сайд Сарангэрэл нь анагаахын хүн биш учраас МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС дурын сурталчилгаагаараа дуртай чигтээ ЭРГҮҮЛЖ ЭРГҮҮТҮҮЛЭЭД Л
зочин (64.119.24.167)
цагаан сарыг хийхгүй байхыг дэмжиж байна дулаарахаар бүгд л бие бие рүүгээ явж таарна
Бат (59.153.112.34)
Өнжихөд зүгээр зөв
зочин (66.181.176.83)
бигий
Зочин (202.9.46.89)
ус үзэлгүй хормой шуухын үлгэрээр юун ч сүртэй юм билээ
зочин (202.179.25.93)
зөв санлыг дэмжиж бн баяр нэгээр зогсохгүй гэдэг биз амьд байвал алтан аяганаас ус ууна гэдэг дээ
Зочин (192.82.75.218)
Зөвөө дэмжиж байна
Хоосон байна
Хоосон байна