Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй
- 2020-01-29
- Үнэн
- 0
Шинэ короновирусийн талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт хүргэж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах хэрэгтэй. Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам найдвартай эх сурвалж юм. Харин гадаад улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Хятадын Эрүүл мэндийн хороо, Синхуа агентлаг.
Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар: БНХАУ-д өвчилсөн хүний тоо 4439 нас барсан хүний тоо 106 байна
Нэгдүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар шинэ короновирусийн халдвартай иргэний тоог БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас авлаа. БНХАУ-д өвчилсөн хүний тоо 4439 нас барсан хүний тоо 106 бүртгэгджээ. Харин гадаад улс орнуудын иргэдийн өвчилсэн тохиолдол нийтдээ 4474 нас баралт 106 гэж мэдээллэж байна. Нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796 байна. Энэ нь БНХАУ-д онош тодруулах шаардлагатай байгаа иргэдийн тоо гэсэн үг. Бээжинд 50 настай эрэгтэй нас барсан байна.
Одоогоор Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны өдрүүдэд 13 хүнийг Халдвар судлалын үндэсний төвд тусгаарлан сорьц авч лабораторийн шинжилгээнд оруулсан. Тэд Хятад улсаас ирсэн, халуурсан хавьтлаар ирсэн тохиолдлууд байна. Үүнээс 4 хүнээс томуугийн A хүрээний H3N2 вирус илэрсэн бол нэг хүнээс томуугийн гурван өөр вирус илэрч онош үгүйсгэгдсэн.
Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж үгүйсгэгдсэн. Харин Булган, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлууд дээр ажиллаж байна. Шинжилгээний хариу гарсан даруйд нь мэдээлэл хүргэх болно.
Уушигний хатгалгааны мэдээлэл: 2019 оны жилийн эцсийн мэдээллээр уушигний хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 78141, нас барсан 431 тохиолдол байна.
Маскны нийлүүлэлт: Эм ханган нийлүүлэх байгууллагууд 45-60 хоногийн нөөц бүрдүүлж ажилладаг. Гэнэтийн нөхцөл байдал үүссэнээс нөөц дутагдалд орж, нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Мөнхийн тун хоногт 42 мянга, Мон химо хоногт 30 мянган маск үйлдвэрлэж байна. Мөн Тавин ус 200 мянган, Монос, Их төгөлд тодорхой хэмээний маскны нөөц байгаа.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Э.Буянжаргал: Мэргэжлийн эмч нараар мэдээлэл, зөвлөгөө байнга өгүүлж байна
Эмнэлгүүдийн эрчимт эмчиглгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа уушигны хатгалгаа өвчтэй хүмүүст хяналт тавьж ажиллаж байна, эм, эмнэлгийн багаж, төхөөрөмж, эм хангалт хэвийн.
Аль болох мэргэжлийн эмч нараар мэдээлэл, зөвлөгөө өгуулж байна. Цахим сургалтыг хуваарийн дагуу өгч байна. Хятад улсын Цагаан сартай холбоотойгоор хил хаасан байсан учир Монголын хилээр нэвтэрч байгаа иргэн олон байна. Бид Хилийн боомт дээрх тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрлээ гэхэд тусгаарлах өрөөг бэлтгээд байна.
МХЕГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн газрын Улсын ахлах байцаагч н Төмөрбаатар: 2-оос дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр саатуулж байгаа
Мэргэжлийн хяналтын байгууллага Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд хил дээр ажиллаж байна. Хил дээр 454 байцаагч байгаагийн 100 гаруй нь эрүүл ахйн байцаагч өндөр ачаалалтай ажиллаж байна. Сэжигтэй 13 тохиолдлыг хамтран илрүүлж ажиллалаа.
Дэлхийн эрүүл мэндийн хилийн боомж дээр хэрхэн ажиллах зөвлөмж гарсан. Бид үүний дагуу 14 оношийн дагуу зочигчдоос асуулга явуулж 2-оос дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр саатуулан эрүүл мэндийн байгууллагад хандаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Баталгаагүй эх сурвалжийн мэдээллээр иргэдийг айлгах хэрэггүй
Баталгаагүй эх сурвалжийн мэдээлэл авч сэтгэлийн хөөрлөөр иргэдийн дунд айдас бий болгох хэрэггүй. Зөвхөн баталгаатай эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг зөвлөж байна.
Иргэд маань сэжигтэй тохиолдол хавьтал гэдгийг ялгахгүй байна. Сэжигтэй тохиолд гэдэг нь халдвараар өвчилсөн хүнтэй ойр байсан, өвчтэй хүнтэй харилцаж, эмчилсэн, голомтот газраар 14 хоногийн өмнө аялсан, тусламж үзүүлсэн амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж байгаа.
Харин хавьтал гэдэг нь эрүүл мэндийн ажилтан хамгаалах хувцас хэрэглэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, өвчтэй хүнтэй нэг гэрт байсан тохиолдлыг хэлж байна.
Тусгаарласан сэжигтэй тохиолдолтой хамт нэг онгоцонд байсан хүмүүсийг яасан бэ гэж асууж байна. Тэднийг асуулгад хамруулж, шинж тэмдэг илрээгүй болохоор холбоо барих утас мэдээллийг авч гэрт нь буцаасан. . Тэдэнд өөрийн биед нь эмнэлзүйн шинж тэмдэг илрэх эсэхийг 14 хоногийн турш хянаж байх заавар зөвлөмж өгсөн.
Сэтгэгдэл (0)