Японы цанын баазууд үүдээ барьжээ

“Цасны орон” гэгддэг Хоккайдо аралд нэгдүгээр сард 50 сантиметр цасан бүрхүүл тогтдог байсан бол энэ онд есөн сантиметр болж буурсан. Үүний улмаас 150 гаруй цанын бааз үүдээ барьжээ.

Тохоку их сургуулийн дэд профессор Сасай Такахиро “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа “Цасны ус хөрсний чийгийн эх үүсвэр болдог. Гэтэл өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхийн дулаарал эрчимжиж Япон, Оросын нутагт цас орох нь багассан. Энэ үзэгдэл цаашид ч үргэлжилнэ” гэжээ.

 

 

Цас бага орсны улмаас Саппоро хотод зохион байгуулахаар товлосон цанын тэмцээнийг цуцалсан байна. Япон төдийгүй Австри, Франц, БНСУ-д цасны хэмжээ буурсан нь аялал, жуулчлалд сөргөөр нөлөөлж байгаа аж. Өвөл цас орохгүй байх нь ургац алдахаас гадна шумуул болон бусад шавж устах эрсдэлтэйг Оросын эрдэмтэд баталжээ. Хэрэв цасны хомсдол үүсвэл эдгээр шавж устаж болзошгүй юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)