Хэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн бэ
- 2020-02-04
- Эдийн засаг
- 1
УИХ-аас Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 13-нд баталсан. Хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан, доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна.
Үүнд:
1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн тэтгэвэр 50000 төгрөгөөр нэмэгдэж байгаа ба нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байна.
Сэтгэгдэл (1)
Мод (203.91.115.56)
25МЯН ТӨГ Р НЭМСНЭЭ ИХ ЮМ БОЛГОХ ЮМ ЭНЭ ЧИНЬ АХМАДУУДЫГ ДОРД ҮЗЭЖ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ ТЭД ТОО БОДОЖ ХАРЬЦУУЛЖ ЧАДНА ШҮҮ.ЭНЭ ЗАСАГ МАН ЫНХАН АРД ТҮМНИЙГ ЯДУУ БАЙЛГАЖ ТЭДНИЙ ТАРХИЙГ УГААХ БОДЛОГО ЯВУУЛЖ БНА ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРУУД АРАЙ Ч ИЙМ БАЙГААГҮЙ ЭД АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ПОПОРЧ БНА ТЭТГЭВЭРИЙГ ДООД ТАЛ НЬ 30 ХУВЬ НЭМЭХ ЁСТОЙ . ТА НАР ӨӨРСДӨӨ ХУВААЖ ИДЭХЭЭ БОЛИЧЭЭ. АРД ТҮМЭН БОСОХ ЦАГ БОЛСОН САНАЛАА МАН Д ӨГЁ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ