Их хэмжээний вон гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
- 2020-02-07
- Эдийн засаг
- 1
Монгол улсын хэмжээнд зарим хязгааралалт тогтоосонтой холбогдуулан Гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Статистик мэдээлэл:
Хилийн хөдөлгөөний мэдээ:
Зорчигч: /1 сар/
ОН |
Дотоод |
Гадаад |
||
Орсон |
Гарсан |
Орсон |
Гарсан |
|
2019 |
181897 |
182789 |
32302 |
33901 |
2020 |
161816 |
150890 |
90898 |
99381 |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дотоодын зорчигчийн хөдөлгөөн буурч, гадаадын зорчигчийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Хилийн хөдөлгөөнд хязгаарлалт хийн ажиллаж байна:
БНХАУ-тай хиллэдэг 13 хилийн боомт байдаг. Үүнд:
- Түр ажиллагаатай хоёр талын зэрэглэлтэй Даян, Байтаг, Бургастай, олон улсын зэрэглэлтэй Сүмбэр хилийн боомтууд.
- Байнгын ажиллагаатай 2 талын зэрэглэлтэй Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Баянхошуу, Хавирга
- Байнгын ажиллагаатай олон улсын зэрэглэлтэй Булган, Замын-Үүд автозам, Замын-Үүд төмөр зам, Бичигт.
Дээрх хилийн боомтууд 2020 оны 1-р сарын 1-ээс цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Үүнд:
Монгол Улсын иргэд:
- БНХАУ-аас ирэх Монгол улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд автозамын Булган-Такашикен, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-+ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
- Монгол, Хятадын хилийн Даян-Хуншанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаана.
- Агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомт болон Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор хуваарийн дагуу хил нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдийг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлнэ.
- Монгол, Хятадын хилийн Булган-Такашикен, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөгавтозамын боомтоор хил нэвтэрч байгаа тээврийн автомашин болон тэдгээрийн жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж улсын хилээр нэвтрүүлнэ.
- БНХАУ-руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлнэ.
Гадаадын иргэд:
Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харъяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэхгүй.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийг гаалийн газар, хороодод дотоод сүлжээгээр хүргэж, гаалийн сайтад байршуулахаар ХМССТ-д дотоод зурвасаар хүргүүлсэн.
Халдвар гарсан орнуудаас импортолсон барааны мэдээ:
Он гарснаар БНХАУ-ын Ухан хотоос импортолсон бараа байхгүй байна. ДЭМБ-аас заралсан халдвар гарсан орнуудаас импортолсон барааны хувьд 2019 онд эдгээр орнуудаас 23,7 сая ам долларын бараа импортолсон бол, 2020 онд 10,8 сая ам долларын бараа импортолсон байна.
БНХАУ-аас 2020 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн 7,2 сая кг хүнсний ногоо, жимсэнд хяналт тавьж ажилласан байна.
- Гаалийн байгууллага шуурхай жижүүр гарган цаг үеийн мэдэээллийг солилцон ажиллаж байна.
Ажлын хэсэг өдөр тутмын мэдээллийг шуурхай дамжуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
- Албан хаагчдыг ариутгалын бодис, амны хаалтаар ханган ажиллаж байна.
Нийт 18 гаалийн газар, хороодод ажиллаж байгаа албан хаагчдад урьдчилан сэргийлэх хэрэгслийг тарааж, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд заавар, зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байна.
- Хяналтыг чангатгах тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас:
Ухань хотоос гаралтай Шинэ коронавирус, Хунань мужаас гаралтай Н5N1 шувууны томуугийн вирус, Шиньжан мужаас гаралтай Н5N6 шувуугийн томуугийн вирусын талаар мэдээлэл өгсөн.
Эрүүл мэндийн яамнаас:
Тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг, тахианы тэжээл гэх мэт өнлөр эрсдэл үүсгэх бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах тухай мэдээлэл ирсэн. Бид хяналтаа чангатган ажиллаж байна. Харъяа гаалийн газар, хороодод мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
2020 оны 1 сарын байдлаар 1200 тонн тахианы мах, 13,8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы мах БНХАУ-аас , харин өндөг зөвхөн ОХУ-аас импортолсон байна. 2 сар гараад тахианы махны импорт байхгүй байна.
Гаалийн зөрчил:
Вирустэй холбогдолтойгоор хамаарах зөрчил бүртгэгдээгүй байна. Гаалийн байгууллага зөвхөн 2020 оны 01-р сард нийт 79 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 60 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 14 удаа / үүнээс харьяалалын дагуу шилжүүлсэн зөрчил 10/, эрүүгийн шинжтэй хэрэг 5 удаа илрүүлсэн байна. Дээрх зөрчлүүдэд 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 75.87 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 18.9 сая төгрөг /үүнээс үнийн дүнг гаргуулсан 14.9 сая төг/, харин ззөрчлийн улмаас түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 1.85 сая төгрөг, хярьяалалын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709 000 төгрөг болсон байна.
Гаалийн байгууллагаас 2019 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 9 удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Сүүлийн 3 жилийн байдлаар гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар илрүүлсэн мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн тоо 31 байгаа нь цагдаагийн байгууллагаас мөн хугацаанд дээрх зүйлчлэлээр шалгасан 47 удаагийн гэмт хэргийн 66 хувийг эзлэж байна. Энэ үзүүлэлтийг цаашид нэмэгдүүлж, улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэхийг бүрэн хэмжээнд таслан зогсоох зорилт тавин ажиллаж байна.
Гаалийн Ерөнхий газрын харъяа гаалийн газар, хороодыг хар тамхи, мансууруулах бодис, тэсрэх бодис илрүүлэх өндөр мэдрэмжтэй хяналт шалгалтын багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангах ажлыг хэрэгжүүлж, холбогдох сургалтуудыг хийж хариуцан ажиллуулах байцаагч нарт нь хүлээлгэн өгч байна. Дээрх ажлын хүрээнд Target ID, TrueNarc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израйль улсуудад үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн хэлбэр, төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг хилийн боомт бүхий гаалийн газар, хороодод хүргүүлж байна.
Өнөөгийн байдлаар буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, зөрчил гаалийн байгууллагын хэмжээнд бүртгэгдээгүй байна.
Тухайлбал: Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2020.01.29-ны өдөр 16:45 цагт КЕ868 аялалын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах зорчигч Монгол Улсын иргэн “Н”-ийг улсын хилээр нэвтрэхэд нь гар тээш болох А-4 хэмжээтэй хар саарал өнгийн гар цүнхийг рентген аппаратаар шалгахад тавин зургаан сая вон гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн.
Тус гаалийн газрын ЗТХБА-наас зорчигч Монгол Улсын иргэн Н-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дэх хэсгийн 22.1-т зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
- Газар хороодод чиглэл өгч ажиллаж байна.
Амн хаалт, ариутгалын бодист хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
- Дэлхийн гаалийн байгууллага:
ШИНЭ ГАРСАН КОРОНА ВИРУС (2019-NCOV)-ИЙН ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН МЭДЭЭЛЭЛ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2020 оны 1 дүгээр сарын 30-нд 2019-nCoV (Короно вирус) нь Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн тухай мэдэгдэл гаргасан.
Мэдэгдлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын хороо БНХАУ-д дэгдсэн 2019-CoV (Короно вирус) нь тус улсад болон дэлхий нийтэд тархаж байгаатай холбоотой уулзалт хийж, үүсээд байгаа нөхцөл байдал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн талаар ярилцсан.
Үүнтэй уялдуулан Дэлхийн Гаалийн Байгууллага (ДХБ) нь 2019-nCoV-ийн дэгдэлттэй холбоотой сүүлийн үеийн үйл явдлыг ажиглаж байна. ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын хорооны 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны дараа ДГБ-ын Гишүүн орны гаалийн байгууллагууд нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад үндэсний хэмжээнд хариу арга хэмжээ авах, зөв мэдээлэл түгээх стратеги баримтлан, ДГБ нь ДЭМБ-тэй холбоотой ажиллаж байна.
Хилийн аюулгүй байдлыг хангах, түүний дотор үндэсний хэмжээнд ард нийтийн эрүүл мэндэд ноцтой аюул бүхий түргэн тархалттай өвчинтэй тэмцэх, түүнийг бууруулахад ДГБ-ын Гишүүн орны гаалийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхий нийтийн хэмжээнд гаалийн байгууллага нь хил дээр ихэвчлэн “хамгаалалт”-ын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хилээр ороход тэргүүн шугам, хилээр гарахад төгсгөлийн цэгт ажилладаг. Улсын хилээр онгоц, галт тэрэг, усан онгоц, авто тээврээр нэвтэрч буй аялагч, аяллын багтай тэргүүн ээлжинд уулзах төрийн байгууллагуудын албан хаагчдын нэг нь гаалийн байцаагч нар юм.
Энэхүү чиг үүргийн хүрээнд одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалд гаалийн байгууллагууд бэлэн байдалд нэгдэн ажиллаж, аюулаас урьдчилан сэргийлэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх механизмыг хамтдаа бүрдүүлэн ажиллах нь чухал.
ДЭМБ-аас одоогийн байдлаар хилээр нэвтрэх аялал жуулчлал, худалдааны урсгалыг хязгаарлах зөвлөмж өгөөгүй. ДЭМБ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-нд коронавирус (2019-nCoV) дэгдсэнтэй холбогдуулан олон улсын тээврийн хөдөлгөөний талаар зөвлөлдөхийг уриалсан тул иймд ДГБ-ын Гишүүн орны гаалийн байгууллагууд ДЭМБ-тэй холбоотой ажиллахыг уриалж байна.
ДГБ нь коронавирус (2019-nCoV) дэгдсэнтэй холбогдуулан аялал жуулчлал, худалдаа, тээврийн хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байх болно.
Гаалийн ерөнхий газар
2020.02.07
Сэтгэгдэл (1)
зочин (192.82.71.203)
Төмс ,лууван ,хангалттай ,байхад ,Хятадаас ,оруулах шаардлага байхгүй.