Говьсүмбэр аймагт энтрепренершипийн боловсрол олгох төсөл эхэллээ

Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл“-ийн хэрэгжилтийн талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нутгийн удирдлагын ордонд боллоо. Харилцан ойлголцлын санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Захиргаа, Хүний нөөцийн менежер Х.Дэлгэрзаяа, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах, төслийг танилцуулах тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, агентлагуудын дарга, мэргэжилтэнгүүд оролцлоо.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь төслийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, уулзалтад оролцогчид төслийг орон нутгийн онцлогт хэрхэн амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх талаар санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг болов.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)