Н.Төгсцогт: Намайг дэмжсэн Монголчууддаа баярлалаа

Мэргэжлийн боксын WBC холбооны 57 кг-ын жингийн аваргын бүсний төлөөх тулаан өчигдөр боллоо. АНУ-ын Пенсильвани мужийн Аллентаун хотын “РРL Сenter” спортын ордны рингэн дээр IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогт, WBC холбооны дэлхийн аварга, “Мистер" хочит Гари Рассель нар анх удаа нүүр тулж, нударга зөрүүлсэн нь энэ юм. Эхний үеүдэд Г.Рассель давамгайлсан боловч Н.Төгсцогт  тулааны сүүлийн хэсэгт илүүрхсэн. Тухайлбал, Рассель 1, 2, 3, 4, 7, 8, 11 дүгээр үеийг 10 оноотой илүүрхэж, Н.Төгсцогт 5, 6, 9, 10, 12 дугаар үеийг мөн 10 онооны давуугаар өндөрлүүлсэн. Ийнхүү эн тэнцүү өрсөлдсөн тулааны эцэст манай тамирчин 115:113- аар буюу ердөө хоёрхон онооны зөрүүгээр ялагдал хүлээв.

КАРЬЕР

Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Гари Рассель өмнө нь 30 ялж, нэг ялагдсан бөгөөд үүний 18-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байжээ. Тэрбээр Н.Төгсцогтыг буулгаж авснаар карьерынхаа 31 дэх ялалтыг авчээ. Аллентауны дэвжээн дээр өчигдөр анхны ялагдлаа амссан Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэн дээрх 11 тулаандаа нэг ч ялагдал хүлээлгүй есөн удаагийнхад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан амжилттай явсан юм.

Тэрбээр Г.Рассельд ялагдсаныхаа дараа тулааны талаарх сэтгэгдлийг нь асуусан сэтгүүлчид “Бүх зүйлээ гаргаж чадсангүй” гэсэн товчхон хариулт өгчээ. Мөн тэрбээр “Энд ирж намайг дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Монгол мандтугай” гэсэн юм.

 

ГАРАА

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт эдүгээ 27 настай. Түүнийг мэргэжлийн боксын дэвжээн дээр 2004 онд WBA-ийн аваргын бүсийг эзэмшиж байсан Гавьяат тамирчин Д.Лхагваагийн шийрийг хатаах нэгэн гэж Монголчууд итгэл хүлээлгэдэг билээ. 17-хон насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн Н Төгсцогт 2014 онд сонирхогчдын боксыг орхиж, багын хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэн мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавихаар АНУ-ыг зорьсон юм.

 

ЗАМНАЛ

 

Тэрбээр “King Tug” нэрээр мэргэжлийн боксын рингэнд гарч, анхны өрсөлдөгч АНУ-ын тулаанч 30 настай Габриэл Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараагийн, тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан байна. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг буулгаж авсан бол 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклиний “Barclays Center”-т хийсэн. Тэдний хэн ялсан нь IВО холбооны дэлхийн аварга болох байв. Мөн ялагч нь WBC холбооны 57.2 кг жингийн аварга АНУ-ын Гари Рассельтай тулалдах болзолтой байсан юм. Н.Төгсцогт К.Маррейротой 12 раунд хүч үзэн илт илүүрхэн ялснаар IВО холбооны дэлхийн аваргын бүсний эзэн болж шилдгийн шилдэг гэдгээ харуулсан билээ.

Г.Хангарди

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • zochin (192.82.70.6)

    2020-02-12

    EMEE ni duudee amjilt hkusie MUNDAG MONGOLDOO BUU SETGELEER UNAARAI TSEEKHEN TOOG DARAA GYITSEED TURUULNEE... SAIN BNA

  • (66.181.180.75)

    2020-02-11

    Butehgui teneg bacaan. Chi ahij yalku harya atsaa.

  • Зочин (202.179.30.222)

    2020-02-11

    Яах вэ ялалт ялагдал үргэлж л байдаг зүйл бүх зүйл сайн сайхан болно доо

  • (66.181.179.135)

    2020-02-11

    Амжилт хүсье . Чадахын төлөө зүтгэ дүү минь. Бид дэмжих болноо.

  • Монгол (202.9.40.58)

    2020-02-10

    Сайн байсан эхэндээ жаахан хэнэггvй хандсан байхаа гэхдээ зvгээрээ дараа ялах л болно баярлалаа дvv минь

  • АХ (150.129.140.100)

    2020-02-10

    Амжилт Хүсье. Монголчууд малгайгаа буруу харуулж өмсөхийг цээрлэдэг юм шүү дээ. Анхаарна биз дээ, дүү минь

  • hh (202.9.46.54)

    2020-02-10

    goer bailaa saint blaa zugeeree

  • Р.Цэрэнпил (202.179.27.149)

    2020-02-10

    Миний дүү сайн байсан шүү. Монголчуудад чамайг ялчихна байх гэсэн хүлээлт их байсан ч ялагдчихлаа. Аргагүй. ээ Унагаж л чадахгүй бол ялалтыг Гарид өгнө шүү дээ. Рассэль чамаас үнэхээр л их айж байгаа нь тоглолтын явцад харагдаж байна лээ. Дасгалуулагчид нь чиний тоглолтыг бүхий талаар нь судалж Гарид шоу маягтай ингэж тоглоорой гэж заасан хувилбараар л тоглоно лээ. Чамайг хүчтэй тамирчин гэдгийг тэд үнэнхүү ойлгож яаж тоглох вэ? гэдэг тактикийг боловсруулж чадсан нь бүгдэд илэрхий байлаа. Чамд асар их ур чадвар, авьяас, хүч чадал байна. Миний дүү Монголынхоо нэрийг дэлхий дахинд мандуулж байна шүү.

  • (203.91.117.8)

    2020-02-10

    Unana huurhun shu hairtai shu

  • unshigch (31.164.68.125)

    2020-02-10

    mundag baisan shyy. Tand ich bayarlalaa. Tand ulam ich amjilt Hysen erooe