Ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна. 2019 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 2.2 хувиар буюу 5000 төгрөгөөр өсжээ.

Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 120000-140000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 160000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-350000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2539 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Өгөөж-Чихэр боов” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байна. 2019 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 1.7 хувиар буюу 44 төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.72.245.123)

    2020-02-12

    За энэ жил ахмад настантайгаа золгодог байж, ирэх жилийн цагаан сараар хаана очиж, хэнтэй золгох вэ гэдгээ бодвол яасан юм бэ

  • ххххххххх (202.179.27.71)

    2020-02-12

    ГАДАА ГАР дээрээс Худалдаа хйилгэхгүй бмаар бнашүү

  • монгол (43.242.242.42)

    2020-02-12

    энэ цагаан сарын зар сургталчилгааг болиоч ээ

  • зочин (64.119.24.245)

    2020-02-12

    Цагаан сар тэмдэглэхийг хориглоод байхад ууц сурталчилахаа болиоч