Засгийн газар цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг дэмжлээ
- 2020-02-12
- Үнэн
- 1
Улсын онцгой комисс уржигдар хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх санал гаргасан юм. Тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь шилжүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой байх гэж бодож байна" гэсэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээсэн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцлээ.
Улмаар Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хүлээн авч, дэмжсэн шийдвэрийг гаргасан байна.
Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд, цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.
Сэтгэгдэл (1)
Zuv shuu (210.160.217.71)
Mash zuv, daraa jilees Tsagaan saraa shine soyoltoi helvereer temdegledeg boloyo. Chuluu barij, umssun zuusen, unasan, uuts, heviin boovoor uraldadgaa bolii. Naimaachid, lam nar l neg hesegtee eserguutseh baih...