БНХАУ-тай хиллэдэг боомтуудын танилцуулга
- 2020-02-14
- Үнэн
- 0
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, БНХАУ-тай хиллэдэг хуурай болон агаарын замын боомтуудын хөдөлгөөнийг буюу зорчих хэсгийг бүрэн хаах шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа хэвийн үргэлжлэх бөгөөд зорчигчийн орж гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-тай хиллэдэг боомтуудын мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын танилцуулгаар хүргэе.
1.ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД АВТО ЗАМЫН БООМТ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаар Торгон, Гүнж, Цайны замууд дайран өнгөрч байсан бөгөөд ар монголчуудын жин тээх гол зам болж байсан нь боомт болон өргөжих эх үүсвэр тавигдсан түүхтэй.
Замын-Үүд авто замын боомт нь 1926 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Байцаан өнгөрүүлэх салбар” нэртэйгээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Эрүүгийн бууц” нэртэй газар байгуулагдсан
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу 1992 оны 04 сарын 01-ний өдрөөс олон улсын авто замын боомт болсон.
2.ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД ТӨМӨР ЗАМЫН БООМТ
Хилийн Замын-Үүд төмөр замын боомт нь 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд өртөөнд байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай төмөр замын боомт бөгөөд зорчигч тээврийн үйл ажиллагаанд “Монгол Улсын Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,
БНХАУ-ын Төмөр замын байгууллагаас тогтмол хуваарийн дагуу олон улсын аялалын галт тэргээр зорчигч тээвэрлэдэг.
3.ХИЛИЙН ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Гашуунсухайт нэртэй газарт анх байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
4.ХИЛИЙН БУЛГАН АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн Булган авто замын боомт нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
5.ХИЛИЙН БАЙТАГ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Байтаг” авто замын боомт нь 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутагт Улиастай нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
6.ХИЛИЙН ХАВИРГА АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Хавирга” авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг “Хавирга” нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
7.ХИЛИЙН БИЧИГТ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Бичигт” авто замын боомт нь 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг “Бичигт” нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
8.ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Шивээхүрэн” авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг Хөхөлзөхийн говь нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
9.ХИЛИЙН ХАНГИ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Ханги” авто замын боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн нутаг Баянбулаг нэртэй газар байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байнгын үйл ажиллагаанд шилжсэн.
Хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
10.ХИЛИЙН БУРГАСТАЙ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Бургастай” авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг “Бургастайн булаг” нэртэй газар байгуулагдсан. 2010 онд “Шинэ Бургастай” нэртэй газар шилжиж байрласан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
11.ХИЛИЙН ДАЯН АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Даян” авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2-р багийн нутаг Ямаат гол, Хужир булгийн бэлчир нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
12.ХИЛИЙН БАЯНХОШУУ АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Баянхошуу” авто замын боомт нь 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Их-Баянхошуу нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн БНХАУ, Монгол Улсын иргэд улсын хил нэвтэрнэ.
13.ХИЛИЙН СҮМБЭР АВТО ЗАМЫН БООМТ
Хилийн “Сүмбэр” авто замын хилийн боомт нь 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутаг “Харуул-Толгой” нэртэй газар байгуулагдсан.
БНХАУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, түр ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, БНХАУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
Сэтгэгдэл (0)