Засаг даргын захирамжаар аймаг, сумд руу орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг шийдэхгүй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна.

Тэгвэл дөнгөж сая Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр:

 Тэрээр "Сар шинийн амралтыг тохиолдуулж орон нутгийн зам хаана гэсэн ташаа мэдээлэл байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын онцгой комиссоос хот хоорондын хөдөлгөөнийг хорих шийдвэр албан ёсоор гараагүй байна.

Зарим аймгууд зам хаана гэсэн мэдээлэлтэй байгаа ч Зам тээврийн яамтай хэлэлцэхгүйгээр дангаараа шийдвэр гаргах боломжгүй" гэлээ.

Одоогоор дараах дөрвөн аймаг сар шинийн баярын өдрүүдэд аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах тухай засаг даргын захирамжаа гараад байгаа билээ. 

  • Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. 

  • Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 

  • Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.

  • Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)