Үхрийн цул мах нэг килограмм нь 10 мянган төгрөгийн ханштай байна
- 2020-02-21
- Эдийн засаг
- 0
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцууллаа.
2020 оны хоёрдугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 399 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 224 төгрөгөөр (1.7хувь) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10 мянган төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 58 төгрөгөөр (0.6хувь), хонины цул махны үнэ 136 төгрөгөөр (1.4хувь) тус, тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Сэтгэгдэл (0)