Маргааш өглөөний 6 цагаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчилэн хязгаарлана
- 2020-02-23
- Үнэн
- 0
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая Хангарди ордонд боллоо. Тус хуралдаанаар ирэх амралтын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчилэн хязгаарлах шийдвэр гаргалаа.
Энэ сарын 20-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн онцгой комисс ийнхүү шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)