Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
- 2020-02-27
- Орон нутаг
- 0
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс БНСУ-аас Инчеон-Иркутск чиглэлийн 2020 Оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн S7 6302 дугаарын нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг өнөөдөр (2020.02.27) эх оронд нь шилжүүлэн авч ирлээ.
Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авав. Одоогоор иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна.
Сэтгэгдэл (0)