Сингапур дахь Монгол Улсын иргэдийн анхааралд
- 2020-02-28
- Дэлхий
- 0
Шинэ төрлийн "COVID-19" коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улс, БНХАУ, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг тодорхой хугацаанд цуцалсан.
Энэ хугацаанд Сингапур Улсад аялалын зорилгоор хүрэлцэн ирсэн, визгүй зорчих хугацаа дуусч буй иргэд Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, харьяатын алба (Immigration and Checkpoints Authority)-д визны хугацааг сунгуулах асуудлаар хандахыг зөвлөж байна.
Онцгой нөхцөл байдлыг тайлбарлаж, мэдүүлгээ өгөхийн сацуу шаардлагатай хэмээн үзвэл Элчин сайдын яаманд хандаж, дэмжлэг хүссэн албан бичиг авах боломжтой.
Энэ тохиолдолд,
• Гадаад паспорт
• Хязгаарлалтын хугацаанд зорчих байсан нисэх онгоцны тийз
• Өргөдөл /ЭСЯ-нд биечлэн ирж, бөглөх/ зэрэг бичиг баримтын хамт хүрэлцэн ирнэ үү.
Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-аас олгох албан бичгийг иргэн Та өөрийн биеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, харьяатын албанд эх хувиар нь мэдүүлнэ. Суугаа улсын харьяатын алба Таны оршин суух эрхийг сунгах эсэх, ямар хугацаагаар сунгах эсэхийг тус тус шийвэрлэнэ.
Хувийн шалтгаанаар яаралтай нутаг буцах шаардлагатай тохиолдолд Та бүхэн мөн нислэгийн тасалбараа цуцалж, бусад улсаар дамжин нисэх боломжтойг анхаарна уу.
Эх сурвалж: Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл (0)