Барилгын бохирдолтой усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсан зөрчлийг таслан зогсоожээ
- 2020-03-02
- Байгаль орчин
- 0
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо”-гийн баруун талд Мэнд констракшн ХХК барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан “Туул” голын хөвөө рүү хийж байсан тус хөрсний уснаас 2 төрлийн дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамрууллаа.
Шинжилгээний дүнгээр Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалаар “их” зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан бохирдолтой усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)