Тавдугаар сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгийг олгоно
- 2020-03-02
- Үнэн
- 0
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нэг сая 854,000 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн болохыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа мэдээллийн үеэр онцолсон юм.
Мөн тэрбээр "Дансаа нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цаасны компани дээр очоод нээлгэх боломжтой. Хэдэн зүйл анхааруулахад,
- Хувьцаа эзэмшигч иргэд давхар данс нээлгэж байгаа тул данс нээлгэхээсээ өмнө ҮЦТХТ-ийн ЭНЭ сайтаар орж, данстай эсэхээ шалгахыг хүсье.
- 158989 дугаар руу өөрийн регистрийн дугаараа латинаар бичиж явуулахад хэдэн ширхэг хувьцаатай, ҮЦТХТ-д данстай эсэх мэдээлэл гарч ирнэ.
- Тухайн иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг авах гэж буй бол өөрийн харьяа үнэт цаасны компани дээр очиж, идэвхтэй ашигладаг арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Ингэж баталгаажуулсан тохиолдолд ногдол ашгийн мөнгийг тухайн данс руу нь хийж өгнө. Дансаа өөрчлөх тохиолдолд мөн адил шинэ дансаа баталгаажуулах шаардлагатай" хэмээв.
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1,072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ. Энэ тоог ангилж харвал:
- Вэб сайтад хандсан - 15,300
- Андройд хэрэглэгч -38,200
- IOS хэрэглэгч -14,300
- Системээс 1,072 хувьцааныхаа тоо ширхгийг лавласан -15,000
- Систем рүү нэвтэрсэн -111,600
- Систем дээр бүртгүүлсэн нийт харилцагчийн тоо - 80,500
- Үүнээс ноогдол ашгийн хэмжээгээ харсан - 63,600
- 1800-1072 утсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 3,750
- Фэйсбүүк пэйж хуудсаар мэдээлэл авахаар - 4,210 хүн ханджээ.
1072 хувьцаатай холбоотойгоор иргэдээс ирсэн түгээмэл асуулт, хариултуудыг хүргэж байна.
Асуулт | Хариулт |
Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ? 40% | Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликэйшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм. |
Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу? 30% | ЭТТ компанийн 1,072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна. |
Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ? 15% |
|
Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ? 10% | Ногдол ашгийг 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерын компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш орно. |
Дансаа хаана, яаж нээлгэх вэ? 5% | Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Одоогоор брокерийн 11 компани онлайнаар дансаа нээж байна. |
Сэтгэгдэл (0)