Хоёрдугаар сард 4,3 тонн үнэт металл худалдан авлаа
- 2020-03-03
- Эдийн засаг
- 0
Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна.
2020 оны 2 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард 140,292.94 төгрөг байлаа.
График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)
График 3. 2020 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Сэтгэгдэл (0)