БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан 600 тохиолдол шинээр бүртгэгджээ
- 2020-03-03
- Дэлхий
- 0
БНСУ-ын Батлан хамгаалах төвийн мэдээлснээр өнөө өглөөний байдлаар коронавирусний халдвар авсан 600 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад нийт 4812 хүн COVID-19 халдвар аваад байна. БНСУ-д энэ халдвараар нас барсан 28 тохиолдол бүртгэгдээд байна.
Бүс нутгаар нь авч үзвэл, Дэгү хот 519, Гёнбук 61 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Үүнээс гадна Сөүлд 7, Чуннамд 3, Бусан, Гванжу, Кёнги хотод тус бүр 2, Гангвон, Чунбук, Жонбук, Чэжү зэрэг газарт тус бүр халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ.
Сэтгэгдэл (0)