Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр хийх ажлын бэлтгэлийг хангуулах чиглэлээр ажиллаж байна
- 2020-03-07
- Орон нутаг
- 1
Улсын комиссын шийдвэрээр 2020 оны гуравдугаар сарын 15-наас нүүрс тээврийн ажил эхлэхтэй холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон бусад албаны хүмүүс Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр хийгдэх ажлын бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр хоёр дахь өдрөө ажиллаж байна.
Өнөөдөр Таван толгой, Эрдэнэс Таван толгой, Энержи рерурс компанийн төлөөлөл, удирдлагуудтай уулзалт, хурал хийж дараах шийдвэрүүдийг гаргаж, үүрэг чиглэл өглөө. Үүнд:
Нүүрс тээвэр Гашуун сухайт боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл /1 сарын нөөц хэрэгслийг/ хангахад 105 сая төгрөг шаардагдана.
Дээрх зардлыг уул уурхайн компаниуд нийлж шийдвэрлэх
Онцгой горимд шилжилж уурхайчид, жолооч нарын эрүүл, аюулгүй халдваргүйжүүлэлтийг чанд сахих
Уурхайгаас ачилт, тээвэрлэлтийг хуваарийн дагуу маш сайн хийх
Нүүрс тээврийн Си зөвшөөрөлд хяналтыг илүү сайжруулж, үл ойлголцсон асуудлыг шийдвэрлэх
Уул уурхайн хамтын хариуцлага, эрх, үүргийг хамгаалах чиглэлийн ТББ-ууд нэгдсэн нэг ойлголттой болох
Уурхай - нүүрс тээврийн жолооч нарын хариуцлага, сахилга бат, хамтын ажиллагааг эрчимжүүлэх
Уурхайн гүний ачилтын ариутгал, халдваргүйтэлийг сайжруулах
Уурхайчдыг ажилд гарах, буухад биеийн халууныг хэмжих, хяналт тавих
Орчны агааржуулалтыг сайжруулах
Жолооч нарын байнгын ажлын байрыг хангах үүднээс компани хоорондын хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалыг төлсөн байх зэргийг журамласан гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Ажлын хэсэгт ажилласан салбарын сайд, дэд сайд, холбогдох байгуулага, аймаг орон нутгаас гарсан санал хүсэлт, шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 8-нд Улсын онцгой комисст танилцуулж ажиллана гэлээ.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (1)
OYUN (105.112.96.127)
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM