Коронавирусын талаар бичсэн Ай Вэй Вэйгийн пост Италичуудын дургүйцлийг хүргэжээ

3-р сарын 5-ны өдөр хятадын нэрт уран бүтээлч Ай Вэй Вэй "Коронавирус бол пастатай адил юм. Хятадууд зохион бүтээж, Италичууд түүнийг дэлхий даяар тараахаар болсон" гэж өөрийн инстаграм дээр бичсэний дараа 2000 гаруй хүн сэтгэгдлээ хуваалцаж, ихэнх нь дүргүйцэж уурласан хариу үйлдэл хийсэн байна. Цөөнх нь бусдыгаа "инээдтэй талыг нь харж", "хөнгөхөн" байхыг уриалсан ч олонхиын эсэргүүцлийг хүлээсэн явдал нь улс төрийн өдөөн хатгалтаар нэрд гарсан 61 настай уран бүтээлчийн хувьд сонин зүйл биш байв. 

Ай Вэй Вэйгийн ийнхүү бичих болсон шалтгаан нь Ромын дуурийн театрт Пуччини Турандотыг найруулах төсөл нь Коронавирусын дэгдэлтээс болж цуцлагдсантай холбоотой гэнэ. Тус театрын захиалгаар Ай Вэй Вэй нь тайзны зураг, хувцасны загварыг гаргаж 3-аас 4-р сард Хятад улсад үйлдвэрлэхээр төлөвлөсөн байж.

Францын телевизээр Италид Коронавирус газар авч буйг шоглосон сурталчилгаа гарч италичуудын дургүйцлийг ихээхэн төрүүлж бөөн эсэргүүцэл дэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Ай Вэй Вэй ийнхүү постолжээ. Италийн Гадаад хэргийн сайд Луиджи Ди Майо уг сурталчилгааг "ихээхэн үл хүндэтгэсэн асуудал" хэмээн цохон тэмдэглэсэн хэдий ч дараахан нь Италид суугаа Францын элчин сайдтай "энх тайван”-ны пиццагаа хуваан идсэн байна. 

 

Мэдээллийн эх үүсвэрийг Wanted in Milan сэтгүүлээс

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо бэлдэв

https://www.wantedinmilan.com/news/coronavirus-ai-weiwei-post-causes-outrage-in-italy.html#disqus_thread

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)