Дорноговь аймагт тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоожээ
- 2020-03-10
- Орон нутаг
- 0
Энэ сарын 02-ны "Аэрофлот"-оор Монгол Улсад ирсэн Францын иргэн корнавирусний халдвартай байсныг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тогтоожээ.
Уг иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид энэ сарын 07-нд ажлаар ирсэн бөгөөд 08-нд биеийн байдал халуурч эхэлсэн аж.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж Францын иргэнтэй нэг галт тэргээр ирсэн 28 хүний судалгааг авч тусгаарлахаар боллоо. Мөн "Бадрах энержи" компанид ажиллаж байгаа нийт 59 хүнийг тусгаарласан байна.
Мөн аймгийн нутаг дэвсгэрт сумаас сум дамжих, орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, өмнө нь нээлттэй байсан фитнес,спортын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргав.
Харин улсын Онцгой комиссоос хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 0.007 цагаас 16-ны 07.00 цаг хүртэл хаасан.
Иргэд шаардлагагүй бол гадуур хэсэхгүй байх, айж сандралгүй тайван байж, амны хаалтаа зүүн, гараа байнга угааж байхыг Онцгой комиссоос анхааруулав.
Сэтгэгдэл (0)