Сүхбаатар боомтын төмөр замаар хил нэвтэрсэн 52 иргэнийг тусгаарлав
- 2020-03-10
- Орон нутаг
- 0
Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 9-ний 22:30 цагт Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийжээ. "COVID-19" халдвар бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн таван монгол иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 20 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.
Мөн 26 гадаад нэг монгол иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд ажиглалтад түр тусгаарлаад байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)