Тээврийн цагдаагийн албанаас постуудад хяналт тавьж ажиллаж байна
- 2020-03-11
- Үнэн
- 0
Монголд шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нийслэлээс орж гарах хөдөлгөөн болон аймаг хот хоорондын хөдөлгөөнийг 16-ныг хүртэл хаасан. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас нийслэлээс орж гарах цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.
Одоогоор нөхцөл байдал тайван байна. Иргэд хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ихээхэн дэм болж байна.
Та, бидний төлөө цаг наргүй, цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан ажиллаж байгаа бүх алба хаагчиддаа талархаж тавьсан шаардлагыг нь биелүүлж иргэний үүргээ гүйцэтгээрэй.
Нөхцөл байдлыг гэрэл зургаар хүргэж байна.
Гэрэл зургийг Ч.Чимэдбат
1
2
3
4
5
6
7
8
9
10
Сэтгэгдэл (0)