Говьсүмбэр аймгийн лабортари тавдугаар сургуулийн үйлдвэрчний эвлэлээс хандив өглөө
- 2020-03-10
- Орон нутаг
- 0
Хүн төрөлхтний өмнө аюул учруулж буй шинэ төрлийн коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Говьсүмбэр аймгийн лабортари тавдугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлээс 40 ширхэг амны хаалт /маск/, 40 ширхэг гар ариутгагч бодисыг аймгийн Онцгой комисст хандивлалаа.
Өнөөдөр /2020.03.10./ лабортари тавдугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хандивын бараа, бүтээгдэхүүнийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Онцгой комиссын орлогч дарга бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нарт гардуулан өглөө.
Говьсүмбэр аймгийн лабортари тавдугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэл, нийт багш, ажилчдад талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)