Улсын их хурлын дарга шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарчээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.03.06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн билээ.

“ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон  байсан тул өчигдөр (2020.03.10) албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн юм.

Өнөө өглөө гарсан шинжилгээний дүнгээр хариу нь “сөрөг” үзүүлэлттэй гарсан байна.      

   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)